Ардчилсан Намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны 69 дүгээр хуралдаан 73.5 хувийн ирцтэйгээр Төрийн ордонд хуралдаж байна.
Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогтыг үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг шийдвэрлэх юм байна. УИХ-ын гишүүн Р.Сэддорж, П.Батчимэг, С.Эрдэнэболд нар хуралдааныг даргалж байгаа юм.

Ардчилсан Намын Үндэсний бодлогын хорооны 69 дүгээр хуралдааныг нээж Ардчилсан Намын дарга О.Цогтгэрэл "Зарчмын улс төр, зарчмын ойлголцол, зарчмын эв нэгдлийг барин фракц, талцал биш бодлого суурьтай намыг бий болгохоор томилгоог санал болгож буйг эрхэм ҮБХ-ны гишүүд ойлгож буй байх. Ялалт үргэлж олных байдаг. Ялагдлын буруутан харин дандаа дарга гэж би боддог.
Гэтэл дарга яаж хариуцлага хүлээх вэ? намын даргаас буух нь хариуцлага биш, хариуцлагаа хамтдаа, цугтаа үүрье, асуудлаа ил тод яриад олонхын саналаар томилгоо хийе гэж өмнөх хурал дээр олон хүн хэлснийг эргэн сануулъя.
Нөгөө талаас дарга багаа зарлах эрхгүй, босго давуулах ёстой болсон хатуу дүрэм ч батлагджээ. Аливаа бүхэн цагтайгаас гадна хэмжээ хязгаартай. Нээлттэй, ил тод байх нь сайн ч хэмжээнээсээ хэтэрвэл намаа ч сүйрүүлэх эрсдэлтэй. Дотооддоо үргэлжилж буй хэрүүл тэмцлээ зогсоож, ялалт, амжилт руугаа дөтлөх цаг хэдийн ирснийг сануулъя. Ардчилсан Намын ялалт, бадралын он цагийг эхлүүлэхийн тулд өнөөдөр энд халуун тогоондоо хэлэлцэж генсек, дэд даргаа томилох шаардлага буйг тодотгоё" хэмээв.




Сэтгэгдэл бичих