Үл таних, сэжигтэй QR код, линкийг гар утсаараа уншуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа


5-р сарын 5
15 цаг 37 минут

Олон нийтийн газрууд болох орон сууцны хороолол, барилга байгууламж, сүлжээ дэлгүүрийн орчин, банкны автомат төхөөрөмж байрлах хэсэг, автомашины зогсоол, тоглоомын талбай зэрэг хяналтын камерын хяналт сул байршлуудад сэжиг бүхий QR код, бичиглэл байрлуулах тохиолдол илэрсэн.

Эдгээр QR код, цахим холбоос нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хууль бус сурталчилгаа, борлуулалтын суваг байх эрсдэлтэй тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулъя.

Дээрх гэмт хэрэг, зөрчилтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас холбогдох чиг үүргийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, эх сурвалжаас авсан мэдээлэл болон хяналтын камерын бичлэгт дүн шинжилгээ хийж, холбогдох этгээдүүдийг тогтоох, таслан зогсоох ажиллагааг явуулж байна.

Мөн аж ахуйн нэгж, байгууллагуудад хууль бус QR код, бичиглэл, наалтыг нэн даруй арилгах, дахин байрлуулах нөхцөлийг бүрдүүлэхгүй байх чиглэлээр мэдэгдэл, зөвлөмж хүргүүлэн урьдчилан сэргийлэх, мэдээлэх ажлыг тогтмол зохион байгуулна.

Иргэд Та бүхэн үл таних, сэжигтэй QR код, линкийг гар утсаараа уншуулахгүй байх, дээрх төрлийн наалт, бичиглэл харсан тохиолдолд цагдаагийн байгууллагын 102, Хар тамхитай тэмцэх албаны 11-16 дугаарт мэдэгдэж, хүүхэд, өсвөр үеийнхэнд энэ төрлийн эрсдэлийн талаар анхааруулан цахим хэрэглээнд хяналт тавихыг уриалж байна.

Иргэн таны өгсөн мэдээллийн нууцлалыг бүрэн хангах болно. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэн таны оролцоо чухал гэж Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас анхаарууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үл таних, сэжигтэй QR код, линкийг гар утсаараа уншуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа1 цаг 29 минутын өмнөАчаа тээврийн карго ашиглан сэтгэцэд нөлөөт бодис авч, бусдад худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүлэв1 цаг 30 минутын өмнөӨнгөрсөн онд төрөлт 5.7 хувиар буурсан байна1 цаг 32 минутын өмнөТрамп, Ким нарын уулзалтыг төлөвлөсөн зүйл байхгүй1 цаг 33 минутын өмнө“Үдийн хоол” хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгана1 цаг 59 минутын өмнөЭрүүл мэндийн сайдын “хувийн” сан2 цагийн өмнө"Хайрхныхаа вансэмбэрүүг өлгийтэй хүүхэд шиг хайрладаг. Тэтгэвэртээ гарсан ч байгалиа хамгаална"2 цаг 1 минутын өмнөHerbalife "Хоггүй хот" аянд нэгдлээ: Энгийн үйлдлээс том өөрчлөлтийг хамтдаа бүтээцгээе2 цаг 4 минутын өмнөАвто спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг "Power Expo & Festival" ГУРВАН ӨДӨР үргэлжилнэ2 цаг 6 минутын өмнөГачуурт-Налайх чиглэлийн авто замд гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина2 цаг 7 минутын өмнөХөдөөгийн сурагчдын хоцрогдол 1.5-1.8 жил байна5 сар 4. 17:01Иргэн бүрийн Нэрийн дансны хуримтлал 306.1 мянган төгрөг болж нэмэгдлээ5 сар 4. 17:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.