Ачаа тээврийн карго ашиглан сэтгэцэд нөлөөт бодис авч, бусдад худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүлэв


5-р сарын 5
15 цаг 36 минут

Прокурорын байгууллагаас дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс тавдугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 47,046 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1,781 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 882 хэрэг шинээр нээж, 446 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн талаар мэдээллээ. 

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал: 

  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 190
  • Өмчлөх эрхийн эсрэг 127
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 79
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 15
  • Авлигын эсрэг 10
  • Хүний амьд явах эрхийн эсрэг болон Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг тус бүр 5
  • Эдийн засгийн болон Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг тус бүр 4
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг болон Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг тус бүр 3
  • Эрүүл мэндийн эсрэг 1 яллах дүгнэлт үйлдсэн байна.

Мансууруулах бодистой холбоотой хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн талаар:

Г.У нь Бүгд Найрамдах Турк Улсаас гэр бүлийн гишүүнийхээ нэр дээр ачаа тээврийн карго ашиглан 2023 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай бодисыг худалдаалах зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн  хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үл таних, сэжигтэй QR код, линкийг гар утсаараа уншуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа1 цаг 33 минутын өмнөАчаа тээврийн карго ашиглан сэтгэцэд нөлөөт бодис авч, бусдад худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүлэв1 цаг 34 минутын өмнөӨнгөрсөн онд төрөлт 5.7 хувиар буурсан байна1 цаг 36 минутын өмнөТрамп, Ким нарын уулзалтыг төлөвлөсөн зүйл байхгүй1 цаг 37 минутын өмнө“Үдийн хоол” хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгана2 цаг 4 минутын өмнөЭрүүл мэндийн сайдын “хувийн” сан2 цаг 5 минутын өмнө"Хайрхныхаа вансэмбэрүүг өлгийтэй хүүхэд шиг хайрладаг. Тэтгэвэртээ гарсан ч байгалиа хамгаална"2 цаг 6 минутын өмнөHerbalife "Хоггүй хот" аянд нэгдлээ: Энгийн үйлдлээс том өөрчлөлтийг хамтдаа бүтээцгээе2 цаг 9 минутын өмнөАвто спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг "Power Expo & Festival" ГУРВАН ӨДӨР үргэлжилнэ2 цаг 11 минутын өмнөГачуурт-Налайх чиглэлийн авто замд гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина2 цаг 12 минутын өмнөХөдөөгийн сурагчдын хоцрогдол 1.5-1.8 жил байна5 сар 4. 17:01Иргэн бүрийн Нэрийн дансны хуримтлал 306.1 мянган төгрөг болж нэмэгдлээ5 сар 4. 17:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.