Трамп, Ким нарын уулзалтыг төлөвлөсөн зүйл байхгүй


5-р сарын 5
15 цаг 33 минут
"Трамп, Ким нарын уулзалтыг төлөвлөсөн зүйл байхгүй"

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Бээжинд айлчилж, Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзана. Тэд худалдаа, Тайванийн аюулгүй байдал, Ойрхи дорнодын мөргөлдөөн зэрэг өргөн цар хүрээтэй асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж буй.

Трамп Ази тивийг зорьсон дээрээ Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзаж магадгүй гэх таамаг аль хэдийнээс үүссэн. Гэвч тэдний уулзалтыг албан ёсоор төлөвлөсөн зүйл одоогоор байхгүйг Цагаан ордон Даваа гаригт /2026.05.04/ мэдэгдлээ. Түүнчлэн хэдий төлөвлөсөн зүйлгүй байгаа ч Трамп нөхцөл болзолгүйгээр Ким Жон Унтай яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэжээ.

Ажиглагчдын үзэж буйгаар Трампын Хятад дахь айлчлал өндөр дээд түвшний уулзалт, Иран, АНУ-ын энх тайвны асуудал гээд илүү чухал сэдэвт төвлөрөх учир түүнд Хойд Солонгосын удирдагчтай уулзах зав гаргах боломжгүй байж магадгүй юм.

Трамп, Ким Жон Ун нар гурван удаа биечлэн уулзаж байсан түүхтэй. Эхний уулзалт 2018 оны зургадугаар сард Сингапурт, дараагийнх нь 2019 оны хоёрдугаар сард Ханойд, хамгийн сүүлийнх нь 2019 оны зургадугаар сард Солонгосын хилийн Панмунжомд болж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үл таних, сэжигтэй QR код, линкийг гар утсаараа уншуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа1 цаг 32 минутын өмнөАчаа тээврийн карго ашиглан сэтгэцэд нөлөөт бодис авч, бусдад худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүлэв1 цаг 33 минутын өмнөӨнгөрсөн онд төрөлт 5.7 хувиар буурсан байна1 цаг 35 минутын өмнөТрамп, Ким нарын уулзалтыг төлөвлөсөн зүйл байхгүй1 цаг 36 минутын өмнө“Үдийн хоол” хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгана2 цаг 3 минутын өмнөЭрүүл мэндийн сайдын “хувийн” сан2 цаг 4 минутын өмнө"Хайрхныхаа вансэмбэрүүг өлгийтэй хүүхэд шиг хайрладаг. Тэтгэвэртээ гарсан ч байгалиа хамгаална"2 цаг 5 минутын өмнөHerbalife "Хоггүй хот" аянд нэгдлээ: Энгийн үйлдлээс том өөрчлөлтийг хамтдаа бүтээцгээе2 цаг 8 минутын өмнөАвто спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг "Power Expo & Festival" ГУРВАН ӨДӨР үргэлжилнэ2 цаг 10 минутын өмнөГачуурт-Налайх чиглэлийн авто замд гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина2 цаг 11 минутын өмнөХөдөөгийн сурагчдын хоцрогдол 1.5-1.8 жил байна5 сар 4. 17:01Иргэн бүрийн Нэрийн дансны хуримтлал 306.1 мянган төгрөг болж нэмэгдлээ5 сар 4. 17:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.