“Үдийн хоол” хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгана


5-р сарын 5
15 цаг 07 минут

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн биелэлтийг хангуулах, суралцагчдад чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан шим тэжээллэг хоол хүнсээр үйлчилж, тэдний оюуны болон бие бялдрын өсөлт хөгжлийг дэмжих чиглэлээр санал, дүгнэлт болон шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулав.

Тогтоолд хүүхийн хеликобактерийн өвчлөлийг бууруулах, эрүүл, зөв хооллох дадал, зуршлыг дээшлүүлэхтэй холбоотой агуулгыг нэмж тусгах саналыг УИХ-ын гишүүн Ч.Ундрам, О.Саранчулуун нар гаргав.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, Ц.Мөнхтуяа нар сургуулийн гал тогоог сайжруулах, хүнсний хангамж, нийлүүлэлт эрхэлсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих шаардлага байгааг ажлын хэсэгт зөвлөлөө.

Санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн тул тогтоолын төсөлд УИХ-ын гишүүдээс саналыг тусгаж батлахаар тогтов.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал ахалж, бүрэлдэхүүнд О.Саранчулуун, Д.Ганмаа, Ц.Мөнхтуяа, Ч.Ундрам, М.Сарнай нар ажиллахаар боллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үл таних, сэжигтэй QR код, линкийг гар утсаараа уншуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа55 минут 1 секундын өмнөАчаа тээврийн карго ашиглан сэтгэцэд нөлөөт бодис авч, бусдад худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүлэв55 минут 57 секундын өмнөӨнгөрсөн онд төрөлт 5.7 хувиар буурсан байна57 минут 56 секундын өмнөТрамп, Ким нарын уулзалтыг төлөвлөсөн зүйл байхгүй58 минут 51 секундын өмнө“Үдийн хоол” хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгана1 цаг 26 минутын өмнөЭрүүл мэндийн сайдын “хувийн” сан1 цаг 27 минутын өмнө"Хайрхныхаа вансэмбэрүүг өлгийтэй хүүхэд шиг хайрладаг. Тэтгэвэртээ гарсан ч байгалиа хамгаална"1 цаг 28 минутын өмнөHerbalife "Хоггүй хот" аянд нэгдлээ: Энгийн үйлдлээс том өөрчлөлтийг хамтдаа бүтээцгээе1 цаг 31 минутын өмнөАвто спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг "Power Expo & Festival" ГУРВАН ӨДӨР үргэлжилнэ1 цаг 33 минутын өмнөГачуурт-Налайх чиглэлийн авто замд гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина1 цаг 34 минутын өмнөХөдөөгийн сурагчдын хоцрогдол 1.5-1.8 жил байна5 сар 4. 17:01Иргэн бүрийн Нэрийн дансны хуримтлал 306.1 мянган төгрөг болж нэмэгдлээ5 сар 4. 17:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.