Гачуурт-Налайх чиглэлийн авто замд гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина


5-р сарын 5
14 цаг 58 минут
Гачуурт-Налайх чиглэлийн авто замд гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг 2022 онд ашиглалтад оруулсан. Энэ онд тус зам дагуу гурван байршилд явган хүний гүүрэн гарц барихаар төлөвлөжээ.

Тодруулбал,

  • Эхний гүүрэн гарцыг Баянзүрхийн товчооны автобусны буудлын баруун талд, “Петровис” шатахуун түгээх станцын зүүн талд,
  • Хоёр дахь гүүрэн гарцыг Налайхын зам дагуух МТ шатахуун түгээх станцын автобусны буудал орчимд,
  • Гурав дахь гүүрэн гарцыг “Ургах Наран” супермаркетын замын хойд талд тус тус барих аж:

Үүнтэй холбоотойгоор НЗХГ-ын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Гүүрэн гарцуудыг металл хийцтэйгээр барьж, хоёр талдаа явган зорчигч болон тэргэнцэртэй иргэд зорчих боломжтой налуу замтай байхаар төлөвлөсөн.

Төслийн гүйцэтгэгчээр “Чанар хийц” ХХК болон “Доич Роуд” компанийн түншлэл шалгарч, гэрээ байгуулах шатандаа явж байна. Эдгээр гурван байршил нь осол, аваар их гардаг хэсгүүд бөгөөд гүүрэн гарцууд ашиглалтад орсноор явган зорчигчид авто замтай огтлолцохгүйгээр аюулгүй зорчих нөхцөл бүрдэнэ” гэв.

Эх сурвалж: НЗДТГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үл таних, сэжигтэй QR код, линкийг гар утсаараа уншуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа32 минут 2 секундын өмнөАчаа тээврийн карго ашиглан сэтгэцэд нөлөөт бодис авч, бусдад худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүлэв32 минут 58 секундын өмнөӨнгөрсөн онд төрөлт 5.7 хувиар буурсан байна34 минут 57 секундын өмнөТрамп, Ким нарын уулзалтыг төлөвлөсөн зүйл байхгүй35 минут 52 секундын өмнө“Үдийн хоол” хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгана1 цаг 3 минутын өмнөЭрүүл мэндийн сайдын “хувийн” сан1 цаг 4 минутын өмнө"Хайрхныхаа вансэмбэрүүг өлгийтэй хүүхэд шиг хайрладаг. Тэтгэвэртээ гарсан ч байгалиа хамгаална"1 цаг 5 минутын өмнөHerbalife "Хоггүй хот" аянд нэгдлээ: Энгийн үйлдлээс том өөрчлөлтийг хамтдаа бүтээцгээе1 цаг 8 минутын өмнөАвто спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг "Power Expo & Festival" ГУРВАН ӨДӨР үргэлжилнэ1 цаг 10 минутын өмнөГачуурт-Налайх чиглэлийн авто замд гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина1 цаг 11 минутын өмнөХөдөөгийн сурагчдын хоцрогдол 1.5-1.8 жил байна5 сар 4. 17:01Иргэн бүрийн Нэрийн дансны хуримтлал 306.1 мянган төгрөг болж нэмэгдлээ5 сар 4. 17:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.