Хөдөөгийн сурагчдын хоцрогдол 1.5-1.8 жил байна


5-р сарын 4
17 цаг 01 минут
"Хөдөөгийн сурагчдын хоцрогдол 1.5-1.8 жил байна"
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2026.05.04/ хуралдаж хүүхэд, залуусыг мэдлэг ур чадварын хоцрогдлыг арилгах асуудлыг хэлэлцжээ.  

Тодруулбал,  Монгол Улсын Ерөнхий сайдын дэвшүүлсэн "Чөлөөлье" санаачилгын хүрээнд боловсролын салбарт хэрэгжүүлэх "Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье" цогц арга хэмжээний мэдээллийг УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцуулсан байна. Тэрбээр “PISA 2022 олон улсын үнэлгээгээр монгол сурагчид математикийн мэдлэгээр 2-3 жилээр, унших чадвараар 5 жилийн хоцрогдолтой байгааг тогтоосон.
Мөн хот хөдөөгийн сургуулиудын сургалтын чанарын ялгаа 1.5-1.8 жил байна. Энэ хоцрогдолыг арилгах нь боловсролын салбарт бодлогын шинэчлэл хийх гол үндэслэл болсон.
Бодлогын хүрээнд агуулгад суурилсан сургалтаас ур чадварт шилжих буюу асуудал шийдвэрлэх, багаар ажиллахад суурилсан сургалтад шилжинэ" гэдгийг хэлсэн байна. Мөн сургуулийн дэд бүтцийн хувьд гэрт ойрхон сайн сургууль буюу алслагдсан дүүрэг, багуудад хурдан угсардаг орчин үеийн “контейнер сургууль”-ийн загварыг нэвтрүүлэхээр танилцуулжээ.
Цахим шилжилтийн хүрээнд “Нэг хүүхэд-нэг компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлж, багш, сурагчдад зориулсан хиймэл оюун ухаан (AI) туслах системийг сургалтад ашиглуулахаар төлөвлөсөн байна.  Дээд боловсролын чанарын хувьд гүйцэтгэлийн үзүүлэлтэд суурилсан сургуулийн ангилал эрэмбэ, чансааг тогтоож цөөн оюутантай их, дээд сургуулиудыг нэгтгэж, бүсчилсэн төрөлжилтийг бий болгоно. Санхүүжилт, үнэлгээны хүрээнд хувьсах зардлыг сургалтын үр дүн, гүйцэтгэлтэй уялдуулан олгоно гэдгийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан онцлов.
Бүлгийн гишүүд танилцуулгатай холбогдуулж, боловролын шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ хот, хөдөөгийн онцлогт тулгуурлаж бүтцийн өөрчлөлт хийх, үдийн цайны чанар хүртээмжийг сайжруулах, багш ажилтны хүний нөөцийн бодлого, цалин урамшуулал, нийгмийн баталгааг сайжруулах нь зүйтэй гэдэг санал дэвшүүлсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хөдөөгийн сурагчдын хоцрогдол 1.5-1.8 жил байна1 цаг 9 минутын өмнөИргэн бүрийн Нэрийн дансны хуримтлал 306.1 мянган төгрөг болж нэмэгдлээ1 цаг 9 минутын өмнөТүүхий эд бэлтгэлд зориулан хөнгөлөлттэй зээлийг олгож эхлээд байна1 цаг 10 минутын өмнөАН-н дарга О.Цогтгэрэлд АН-н ахмад гишүүдийн төлөөлөл шаардлага гардуулж, санал солилцлоо1 цаг 12 минутын өмнөӨсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртэв1 цаг 17 минутын өмнө“BAYAYKHONGOR ECONOMIC & SME FORUM 2026” АРГА ХЭМЖЭЭГ ЖДҮ ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБООНООС АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА1 цаг 17 минутын өмнөДАРХАН-УУЛ АЙМАГТ ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА1 цаг 19 минутын өмнөНэгдүгээр хорооллын арын авто замын хөдөлгөөнийг өнөөдөр орой хаана1 цаг 48 минутын өмнөГадаад иргэдийн 52.4% нь Монголд хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин сууж байна1 цаг 48 минутын өмнөУлаанбаатар марафонд 46,306 хүн бүртгүүлжээ3 цаг 57 минутын өмнөХаврын мод тарих өдрүүд маргааш эхэлнэ4 сар 30. 17:13Улсын бүртгэлийн ажилтан Б.М нь эрэн сурвалжилж байсан этгээдийн нэр дээр үндэсний энгийн гадаад паспорт гаргаж өгчээ4 сар 30. 16:58
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.