“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн тэмцээнд нийт 46,306 хүн бүртгүүлжээ. Энэ удаагийн марафонд оролцогчдын тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Тэмцээн уламжлал ёсоор тавдугаар сарын 23-ны өдөр нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдах бөгөөд мэргэжлийн тамирчид болон сонирхогчдын ангиллаар өрсөлдөнө.
Оролцогчид бүтэн марафон 42.195 км, хагас марафон 21.095 км, 10 км, таван км болон 1.5 км-ийн зайд гүйх боломжтой. Энэ жилийн марафонд дотоодын гүйгчдээс гадна гадаадын тамирчид, жуулчид өргөнөөр оролцохоор бүртгүүлсэн байна.
Тэмцээний үеэр хотын төвийн зарим авто замыг түр хугацаанд хааж, иргэдийн аюулгүй байдлыг хангах, зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр холбогдох байгууллагууд бэлтгэл ажлыг хангажээ. “Улаанбаатар марафон” нь иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой нийслэлийн томоохон спортын арга хэмжээнүүдийн нэг юм.


Сэтгэгдэл бичих