Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа


4-р сарын 29
16 цаг 32 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Дүүргийн төр, захиргаа, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, иргэд төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөрийг эхнээс нь дэмжин, хувь нэмрээ оруулж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Чингэлтэй дүүрэг өнгөрсөн онд 93 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд холбож, ирэх онд 500 гаруй өрхийг хамруулна. “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд 150 гаруй мянган мод, түүний дотор гэр хороололд 10 мянга гаруй мод тарьж ургуулсан тухай Засаг дарга Н.Мандуул танилцууллаа.

“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,055 оюутан суралцаж байгаагийн 40 гаруй нь Чингэлтэй дүүргийнх юм.

Үр хүүхдээ эрдэм боловсролтой, хичээл зүтгэлтэй өсгөн хүмүүжүүлсэн эцэг, эх, бүх талаар дэмжсэн багш нарт Ерөнхийлөгч талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөлөө.

Цаашид төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэн, зөвийг тэтгэж, ёсыг сахиж, улс орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хамтран зүтгэхийг уриаллаа.

Ерөнхийлөгч Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн ахмад багш Бямбажавын Дэмбэрэлсанд Гавьяат багш, “Топ зам” ХХК-ийн зөвлөх инженер Цагаачийн Бат-Очирт Гавьяат барилгачин, “Эм эм би холдинг” ХХК-ийн Хүүхдийн эмнэлгийн ерөнхий эмч Дэшигжавын Нацагмаад Хүний гавьяат эмч, Төр, захиргааны ахмад ажилтан Пэрэнлэйн Төвсанаад Гавьяат эдийн засагч цол хүртээлээ.

Мөн нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд одон, медаль гардууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа1 цаг 37 минутын өмнө"Хамрын цацлагыг дур мэдэн хэрэглэх нь салст гэмтээж, мэс заслын эрсдэлд хүргэнэ"1 цаг 40 минутын өмнөН.Цэрэнсамбуу: Нас барсан иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийг үр хүүхдэд нь нөхөж олгоно1 цаг 41 минутын өмнөМонгол эмч “Шилдэг залуу судлаач"-ийн шагнал хүртжээ1 цаг 45 минутын өмнө₮600 мянгын хахууль авсан Д-ийн нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасаж, ₮10 саяар торгожээ1 цаг 46 минутын өмнөНийслэлийн энэ жилийн I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ1 цаг 47 минутын өмнөИргэдийн мэдээллийг шүүн тунгаах чадварыг системтэйгээр бэхжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ1 цаг 53 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлүүлэх асуудлыг шийдлээ1 цаг 55 минутын өмнөХаан Чарльз илтгэлдээ юуг онцлов?1 цаг 55 минутын өмнө“Монголын эдийн засгийн чуулган”-ыг цуцлав1 цаг 57 минутын өмнө2028 оноос эхлэн элсэлтийн шалгалтад өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна4 сар 28. 17:03Автобусны жолооч анхан шатны тусламж үзүүлж хүний амь аварчээ4 сар 28. 17:03
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.