2028 оноос эхлэн элсэлтийн шалгалтад өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна


4-р сарын 28
17 цаг 03 минут

Боловсролын яамнаас элсэлтийн шалгалт болон гүйцэтгэлийн үнэлгээний зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө.

Энэ жилийн элсэлтийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Харин дүйцүүлэх шалгалтын хүсэлт авах хугацаа зургаадугаар сарын 3 хүртэл үргэлжилнэ. 

2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь: 

06.25-ны пүрэв

  • 10:00-11:20 Түүх
  • 14:00-15:20 Англи хэл

2026.06.26-ны баасан

  • 10:00-11:40 Хими
  • 13:00-14:20 Газар зүй
  • 16:30-17:50 Нийгэм судлал

06.27-ны бямба

  • 10:00-11:20 Биологи
  • 14:00-15:40 Математик

06.28-ны ням

  • 10:00-11:40 Физик
  • 13:00-14:20 Орос хэл
  • 16:00-17:20 Монгол хэл

Элсэлтийн шалгалтыг монгол хэл, математик, нийгэм судлал, түүх, англи хэл, орос хэл, хими, физик, биологи, газарзүйн хөтөлбөрийн агуулгад үндэслэн зохион байгуулна. 

2028 оны долоодугаар сар хүртэл дээрх журам хэрэгжинэ. Үүнээс хойш өөрчлөлт оруулахаар шат дараатайгаар бэлтгэл хангаж байгаа аж. 

Тодруулбал суралцах чадварын шалгалт, судлагдахууны олон түвшинт шалгалт, ур чадварын шалгалт, олон улсын англи хэлний шалгалт зэргийг оруулж авдаг тогтолцоо руу шилжихээр бэлтгэж байна гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

2028 оноос эхлэн элсэлтийн шалгалтад өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна1 цаг 49 минутын өмнөАвтобусны жолооч анхан шатны тусламж үзүүлж хүний амь аварчээ1 цаг 50 минутын өмнөТамхины хяналтын бодлогыг шинэчлэх шаардлага: Хор хөнөөлийг бууруулах арга зам1 цаг 50 минутын өмнөАлбан тушаалаа урвуулан ашигласан этгээдүүдэд ял оноов1 цаг 52 минутын өмнөКомпьютерын сүлжээний улсын XIV олимпиад болно1 цаг 58 минутын өмнөБагшийн гүйцэтгэлийн үнэлгээг тухайн сургуулийн дотоод үнэлгээний баг хийдэг болно1 цаг 58 минутын өмнө2000 орчим жилийн өмнө Помпейд амиа алдсан хүний төрхийг хиймэл оюунаар сэргээжээ1 цаг 59 минутын өмнөМУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга 2027 онд бүрэн ашиглалтад орно2 цагийн өмнө"Гэр хорооллын айлууд газан зуухаа эвдэж, зарвал нөхөн төлүүлнэ"2 цаг 2 минутын өмнөТусгай хамгаалалттай газар нутгийн шинэчилсэн найруулгад дараах гол өөрчлөлтүүд багтжээ2 цаг 2 минутын өмнө“Ирээдүйн инженерүүд 2026” улсын олимпиадын шилдгүүд тодорлоо4 сар 27. 17:57“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно4 сар 27. 17:09
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.