Албан тушаалаа урвуулан ашигласан этгээдүүдэд ял оноов


4-р сарын 28
17 цаг 01 минут

Нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, бусдаас ашиг хонжоо авсан хэрэгт холбогдсон нэр бүхий этгээдүүдэд шүүхээс ял оноолоо.

Тодруулбал, Экологийн цагдаагийн газрын тасгийн дарга асан Я.Билэгдэмбэрэлд авлигын хэргээр 2.6 жилийн хорих ял оноолоо. Мөн нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасчээ. Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ашиг сонирхлын үүднээс албан үүргээ хэрэгжүүлэхгүй байх замаар бусдаас их хэмжээний мөнгө авсан нь тогтоогдсон байна. Тэрбээр нийт 253.6 сая төгрөгийн хөрөнгийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэж үзжээ.

Мөн энэ хэрэгт холбогдсон Г.Сайнбаяр, А.Мөнхбат нар нь албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил гарган, бусдаас тус бүр их хэмжээний мөнгө авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна. Иймээс Г.Сайнбаярт нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасаж, мөнгөн торгууль ногдуулжээ. А.Мөнхбатын хувьд нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, мөнгөн торгууль оногдуулсан байна. Энэхүү хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

2028 оноос эхлэн элсэлтийн шалгалтад өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна1 цаг 42 минутын өмнөАвтобусны жолооч анхан шатны тусламж үзүүлж хүний амь аварчээ1 цаг 42 минутын өмнөТамхины хяналтын бодлогыг шинэчлэх шаардлага: Хор хөнөөлийг бууруулах арга зам1 цаг 43 минутын өмнөАлбан тушаалаа урвуулан ашигласан этгээдүүдэд ял оноов1 цаг 44 минутын өмнөКомпьютерын сүлжээний улсын XIV олимпиад болно1 цаг 50 минутын өмнөБагшийн гүйцэтгэлийн үнэлгээг тухайн сургуулийн дотоод үнэлгээний баг хийдэг болно1 цаг 51 минутын өмнө2000 орчим жилийн өмнө Помпейд амиа алдсан хүний төрхийг хиймэл оюунаар сэргээжээ1 цаг 51 минутын өмнөМУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга 2027 онд бүрэн ашиглалтад орно1 цаг 53 минутын өмнө"Гэр хорооллын айлууд газан зуухаа эвдэж, зарвал нөхөн төлүүлнэ"1 цаг 54 минутын өмнөТусгай хамгаалалттай газар нутгийн шинэчилсэн найруулгад дараах гол өөрчлөлтүүд багтжээ1 цаг 55 минутын өмнө“Ирээдүйн инженерүүд 2026” улсын олимпиадын шилдгүүд тодорлоо4 сар 27. 17:57“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно4 сар 27. 17:09
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.