Багшийн гүйцэтгэлийн үнэлгээг тухайн сургуулийн дотоод үнэлгээний баг хийдэг болно


4-р сарын 28
16 цаг 54 минут

Багшийн гүйцэтгэлийн үнэлгээг тухайн сургуулийн дотоод үнэлгээний баг хийдэг болноБоловсролын яамнаас Элсэлтийн шалгалт болон гүйцэтгэлийн үнэлгээний зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө. 

Өмнө нь гүйцэтгэлийн үнэлгээ авахдаа багшийг 3 шалгуур 11 үзүүлэлт, байгууллагын түвшинд 4 шалгуур 12 үзүүлэлтээр үнэлдэг байв. 

Нээлттэй санал асуулга, судалгаа шинжилгээнд үндэслэн байгууллага, багшийн шалгуурыг энэ жилээс нэгтгэхээр болжээ. 

Тодруулбал байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг хөндлөнгөөс буюу Боловсролын үнэлгээний төвөөс хийнэ. 

Харин багшийн үнэлгээг Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан аргачлалын дагуу тухайн сургууль, цэцэрлэг өөрсдөө үнэлэх аж. 

Байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний тухайд, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнг үнэлэхдээ бичгийн шалгалт зохион байгуулдаг. 

Ингэхдээ СӨБ-ын хувьд 4, 5 настай буюу ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдээс нас, сэтгэхүйн онцлогт нь тохирсон сорил шалгалт авна. 2-3 настай хүүхдийг үнэлгээнд хамруулахгүй аж.

ЕБС-ийн бичгийн шалгалтыг мөн 3-12 дугаар ангийн сурагчдаас авна. 1-2 дугаар ангийн хүүхдүүдийг үнэлгээний шалгалтад хамруулахгүй байх зохицуулалт хийнэ гэв. 

Өмнө нь нэг багшийг захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, заах аргын ахлагч, сурагч, эцэг эх, асран хамгаалагч нар үнэлдэг байсан. Мөн тухайн багш өөрөө өөрийгөө үнэлдэг. Энэ жилээс нэг багшийг зөвхөн сургуулийн үнэлгээний комиссын гишүүд нь бүтэн жилийн ажилд нь тулгуурлан үнэлдэг болох юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

2028 оноос эхлэн элсэлтийн шалгалтад өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна1 цаг 33 минутын өмнөАвтобусны жолооч анхан шатны тусламж үзүүлж хүний амь аварчээ1 цаг 33 минутын өмнөТамхины хяналтын бодлогыг шинэчлэх шаардлага: Хор хөнөөлийг бууруулах арга зам1 цаг 34 минутын өмнөАлбан тушаалаа урвуулан ашигласан этгээдүүдэд ял оноов1 цаг 36 минутын өмнөКомпьютерын сүлжээний улсын XIV олимпиад болно1 цаг 41 минутын өмнөБагшийн гүйцэтгэлийн үнэлгээг тухайн сургуулийн дотоод үнэлгээний баг хийдэг болно1 цаг 42 минутын өмнө2000 орчим жилийн өмнө Помпейд амиа алдсан хүний төрхийг хиймэл оюунаар сэргээжээ1 цаг 42 минутын өмнөМУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга 2027 онд бүрэн ашиглалтад орно1 цаг 44 минутын өмнө"Гэр хорооллын айлууд газан зуухаа эвдэж, зарвал нөхөн төлүүлнэ"1 цаг 45 минутын өмнөТусгай хамгаалалттай газар нутгийн шинэчилсэн найруулгад дараах гол өөрчлөлтүүд багтжээ1 цаг 46 минутын өмнө“Ирээдүйн инженерүүд 2026” улсын олимпиадын шилдгүүд тодорлоо4 сар 27. 17:57“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно4 сар 27. 17:09
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.