2000 орчим жилийн өмнө Помпейд амиа алдсан хүний төрхийг хиймэл оюунаар сэргээжээ


4-р сарын 28
16 цаг 54 минут

Помпей хотод судалгаа хийж буй археологичид 2 000 шахам жилийн өмнө эртний Ромын энэ хотыг сүйрүүлсэн галт уулын дэлбэрэлтэд өртөн амиа алдсан нэгэн хүний дүр төрхийг анх удаа хиймэл оюун ухаан ашиглан сэргээжээ. 

Помпейн археологийн хүрээлэнгээс даваа гарагт олон нийтэд үзүүлсэн уг зурагт нэгэн эрэгтэйг толгойгоо том саваар халхлан тонгойж буйгаар дүрсэлсэн бөгөөд ар талд нь оргилон дэлбэрч буй Везуви галт уул харагдана. Ийм дүр төрхийг тус хотын өмнөд хаалгануудын нэгийнх нь гаднаас саяхан олдсон эрэгтэй хүний шарилд үндэслэн сэргээжээ. Түүний цогцосны хажуунаас өөрийгөө хамгаалах зорилгоор ашигласан байсан байж магадгүй шавар сав олдсон байна.  

Уг эрэгтэй галт уулын дэлбэрэлтийн хоёр дахь өдрийн үүрээр далай руу зугтахыг оролдох үедээ галт уулын чулуулгад оногдож амиа алдсан гэж археологичид үзэж байгаа ажээ. Тэрбээр биедээ дэнлүү, 10 хүрэл зоос авч явж байсан гэж Археологийн хүрээлэн мэдээлжээ.  

"Хиймэл оюуныг зөв ашиглаж чадвал сонгодог судалгааг шинэ түвшинд гаргаж, эртний ертөнцийг илүү бодитойгоор харуулах боломжтой" хэмээн Археологийн хүрээлэнгийн захирал Габриэль Зухтригель ярилаа.  

Неаполь хотоос зүүн өмнөд зүгт 25 км-ийн зайд орших, цэцэглэн хөгжиж байсан Помпей хот  МЭ 79 онд Везуви галт уул дэлбэрэх үед хэдэн метрийн зузаан үнс нурманд дарагдсан юм.

 XVIII зуунд дахин нээгдсэн уг хот өдгөө дэлхийн археологийн чухал дурсгалуудын нэг төдийгүй Италийн аялал жуулчлалын томоохон бүс болж, 2024 онд 4.3 сая жуулчин хүлээн авчээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

2028 оноос эхлэн элсэлтийн шалгалтад өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна1 цаг 39 минутын өмнөАвтобусны жолооч анхан шатны тусламж үзүүлж хүний амь аварчээ1 цаг 40 минутын өмнөТамхины хяналтын бодлогыг шинэчлэх шаардлага: Хор хөнөөлийг бууруулах арга зам1 цаг 41 минутын өмнөАлбан тушаалаа урвуулан ашигласан этгээдүүдэд ял оноов1 цаг 42 минутын өмнөКомпьютерын сүлжээний улсын XIV олимпиад болно1 цаг 48 минутын өмнөБагшийн гүйцэтгэлийн үнэлгээг тухайн сургуулийн дотоод үнэлгээний баг хийдэг болно1 цаг 48 минутын өмнө2000 орчим жилийн өмнө Помпейд амиа алдсан хүний төрхийг хиймэл оюунаар сэргээжээ1 цаг 49 минутын өмнөМУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга 2027 онд бүрэн ашиглалтад орно1 цаг 51 минутын өмнө"Гэр хорооллын айлууд газан зуухаа эвдэж, зарвал нөхөн төлүүлнэ"1 цаг 52 минутын өмнөТусгай хамгаалалттай газар нутгийн шинэчилсэн найруулгад дараах гол өөрчлөлтүүд багтжээ1 цаг 52 минутын өмнө“Ирээдүйн инженерүүд 2026” улсын олимпиадын шилдгүүд тодорлоо4 сар 27. 17:57“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно4 сар 27. 17:09
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.