"Гэр хорооллын айлууд газан зуухаа эвдэж, зарвал нөхөн төлүүлнэ"


4-р сарын 28
16 цаг 51 минут
"Гэр хорооллын айлууд газан зуухаа эвдэж, зарвал нөхөн төлүүлнэ"

Улаанбаатар хотын тодорхой байршил буюу Гандан, Зурагт, Дэнжийн мянга зэрэг газруудад нийт 5000 өрхийн дулаалгыг хийж, газ руу холбох ажил үргэлжилж байна. Үүнээс гадна гэр хороололд нийт 22 цэг байгуулан, ажиллаж байна. Айл өрхүүд хоосон баллоноо цэгүүдэд очиж цэнэглэх юм уу цэнэглэсэн баллоноор сольж авах гэнэ. Ингэснээр тухайн бүсийн агаарын бохирдол 10-20 хувь буурна гэж албаныхан тооцоолж байгаа аж.

Энэ талаар өмнө нь нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин мэдээлэл өгөхдөө "Бид дараа жилээс гэр хорооллын 50 мянган айлыг газны хэрэглээнд шилжүүлж, 2027-2028 онд 65 мянган айлыг шилжүүлнэ. Харин 2027-2028 онд нийт 105 мянган айл газны хэрэглээнд нэвтэрч, Улаанбаатар хотын утааны асуудал бүрэн шийдэгдэнэ" гэдгийг хэлж байв.

Уг асуудлаар нийслэлийн Хийн хангамж, удирдлагын газрын захирал М.Жаргалсайханаас тодруулсан юм. Тэрбээр "БНХАУ-ын “Haier” болон “Hisense” компаниудад үйлдвэрлэсэн хийн зуухыг суурилуулах ажил 2026 оны нэгдүгээр сараас эхэлж, үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар нийт 5000 айлаас 4000-г нь шууд газан зууханд шилжүүлээд байна. Айлуудад галлагааны улирал буюу есдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд 900 мянган төгрөгийн урамшуулал олгож байгаа. Иргэд урамшууллын мөнгөө хуримтлуулж, өвлийн ид хүйтний улиралдаа ашиглах боломжтой. Үлдсэн 1000 айлыг тавдугаар сарын 15-наас өмнө шилжүүлж дуусгана. Эдгээр хийн зуух нь 2-3 сая төгрөгийн үнэтэй бөгөөд гэр хорооллын айлуудад үнэ төлбөргүй суурилуулж байна. Хамгийн гол нь айлууд дулаан алдагдлаа бүрэн шийдсэн байх шаардлагатай. Гэр хорооллын айлууд хийн зуухыг хэрэглэснээр агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурахаас гадна үнс хаягдал гарахгүй байх зэрэг давуу талуудтай. Эдгээр хийн зуухыг дүүргийн өмчид бүртгэсэн бөгөөд иргэд хийн зуухаа эвдэх, зарж борлуулсан тохиолдолд зуухны төлбөрийг нөхөн төлүүлж, нэхэмжилнэ" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

2028 оноос эхлэн элсэлтийн шалгалтад өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна1 цаг 38 минутын өмнөАвтобусны жолооч анхан шатны тусламж үзүүлж хүний амь аварчээ1 цаг 38 минутын өмнөТамхины хяналтын бодлогыг шинэчлэх шаардлага: Хор хөнөөлийг бууруулах арга зам1 цаг 39 минутын өмнөАлбан тушаалаа урвуулан ашигласан этгээдүүдэд ял оноов1 цаг 40 минутын өмнөКомпьютерын сүлжээний улсын XIV олимпиад болно1 цаг 46 минутын өмнөБагшийн гүйцэтгэлийн үнэлгээг тухайн сургуулийн дотоод үнэлгээний баг хийдэг болно1 цаг 47 минутын өмнө2000 орчим жилийн өмнө Помпейд амиа алдсан хүний төрхийг хиймэл оюунаар сэргээжээ1 цаг 47 минутын өмнөМУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга 2027 онд бүрэн ашиглалтад орно1 цаг 49 минутын өмнө"Гэр хорооллын айлууд газан зуухаа эвдэж, зарвал нөхөн төлүүлнэ"1 цаг 50 минутын өмнөТусгай хамгаалалттай газар нутгийн шинэчилсэн найруулгад дараах гол өөрчлөлтүүд багтжээ1 цаг 51 минутын өмнө“Ирээдүйн инженерүүд 2026” улсын олимпиадын шилдгүүд тодорлоо4 сар 27. 17:57“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно4 сар 27. 17:09
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.