Тусгай хамгаалалттай газар нутгийн шинэчилсэн найруулгад дараах гол өөрчлөлтүүд багтжээ


4-р сарын 28
16 цаг 50 минут
Тусгай хамгаалалттай газар нутгийн шинэчилсэн найруулгад дараах гол өөрчлөлтүүд багтжээ

"Тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) эрх зүйн орчны шинэчлэл, хуулийн үзэл баримтлал" сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Монгол Улсын ТХГН-ийн тухай хууль анх 1994 онд батлагдсанаас хойш 32 жилийн хугацаанд нийт 17 удаа нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд өдгөө уг хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс нийт газар нутгийнхаа 20.8 хувь буюу 32 сая га газрыг дархан цаазат, байгалийн нөөц, байгалийн цогцолборт, дурсгалт газар гэсэн дөрвөн ангиллаар хамгаалалтад аваад байгаа юм.

Манай улс ТХГН-ийн хэмжээг 2030 он гэхэд нийт газар нутгийн 30 хувьд, 2050 он гэхэд 35 хувьд хүргэх томоохон зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтод хүрэхэд тусгай хамгаалалттай газар нутгийн шинэчилсэн хуулийн төсөл чухал нөлөөтэй юм.

1994 онд батлагдсан хуульд үр дагаврын үнэлгээ хийхэд аялал жуулчлалын зохицуулалтыг сайжруулах, санхүүжилтийн олон талт эх үүсвэрийг бий болгох, орчны бүсийн иргэдийн оролцоог хангах, хот суурин орчмын газар ашиглалтын маргааныг шийдвэрлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ. Шинэчилсэн хуулийн төсөл нь 

  1. Нийтлэг үндэслэл
  2. Үндэсний сүлжээ ангилал
  3. Дэглэм, хамгаалалтын горим, хориглох үйл ажиллагаа
  4. Газар нутгийг тусгай хамгаалалтад авах
  5. Орчны бүс
  6. Судалгаа шинжилгээ менежмент
  7. Газар ашиглуулах нөхцөл, журам
  8. Төрийн байгууллагын бүрэн эрх
  9. Төсөв, санхүүжилт
  10. Бусад гэсэн арван бүлэг 59 зүйлтэй юм. Шинэчилсэн хуулийн төсөлд орсон дараах гол өөрчлөлтүүд багтжээ.

1. Санхүүжилтийн олон талт тогтолцоо

Одоогийн байдлаар ТХГН-ийн төсвийн 90 хувь нь зөвхөн урсгал зардалд зарцуулагдаж, судалгаа шинжилгээний ажил олон улсын байгууллагын тусламжаар явж байна.  Шинэчилсэн хуулийн төслөөр санхүүжилтийн олон талт тогтолцоог бүрдүүлэх юм.

  • Дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын төсвийг улсын төсвөөс, бусад ангиллын санхүүжилтийг улсын болон орон нутгийн төсвөөс бүрдүүлэхээр тусгах
  • Санхүүжилт нь үйл ажиллагааны суурь зардал болон менежментийн  төлөвлөгөөний үр дүнд суурилсан эх үүсвэрээс бүрдэх 
  • Нэвтрэх хураамж, нэг удаагийн үйлчилгээ, дүйцүүлэн хамгаалах зардал зэрэг төвлөрүүлэх эх үүсвэрийг тодорхойлох 
  • Аргачлалыг байгаль орчин болон төсөв санхүүгийн асуудал эрхэлсэн төв байгууллагууд хамтран батална. 


2. Аялал жуулчлалын тогтвортой менежмент 

ТХГН-ийн хамгаалалтын захиргаа 10 жилийн хугацаатай менежментийн төлөвлөгөө батлуулдаг. Хамгаалалтын менежментийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр жишиг түвшинд хэрэгжүүлж буй Хустайн байгалийн цогцолборт газар, Их нартын байгалийн нөөц газрууд бий. Эдгээр сайн туршлагад үндэслэн төрийн бус байгууллага, байгаль хамгааллын байгууллагууд менежментийг гэрээгээр гүйцэтгэх нарийн зохицуулалтыг шинэчилсэн хуулийн төсөлд тусгаж өгчээ.

Мөн тусгай хамгаалалттай газарт түшиглэн тогтвортой аялал жуулчлал хөгждөг. 2022 онд хийсэн судалгаагаар нийт жуулчдын 82 хувь нь ТХГН-т аялсан аж. Иймд  тусгай хамгаалалттай газар аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жил байсныг 15 жил болгож сунгана. Ингэхдээ аж ахуйн нэгжүүдэд байгаль орчинд ээлтэй байх нарийн шаардлага тавихаар төлөвлөжээ.

3. Газар ашиглалт ба малчдын эрх

"Аялал жуулчлал" нэрийн дор замбараагүй олгогдож ирсэн газар ашиглалтыг цэгцэлж, зориулалтыг шинэчилсэн хуулиар тодорхой болгоно. Мөн ТХГН-ийн тэлэлтээс үүдэлтэй малчидтай үүсдэг үл ойлголцлыг шийдэхийн тулд нутгийн уугуул иргэдийн мал маллах, өвөлжөө, хаваржааны газар ашиглах зэрэг асуудлыг хуулиар нарийвчлан зохицуулна.

Шинэчилсэн хууль батлагдсанаар Тусгай хамгаалалттай газар нутгууд зөвхөн төсвөөс хараат бус, өөрийгөө санхүүжүүлдэг, нутгийн иргэд болон мэргэжлийн байгууллагуудын оролцоотой менежментийн шинэ тогтолцоонд шилжих боломж бүрдэх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

2028 оноос эхлэн элсэлтийн шалгалтад өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна1 цаг 32 минутын өмнөАвтобусны жолооч анхан шатны тусламж үзүүлж хүний амь аварчээ1 цаг 32 минутын өмнөТамхины хяналтын бодлогыг шинэчлэх шаардлага: Хор хөнөөлийг бууруулах арга зам1 цаг 33 минутын өмнөАлбан тушаалаа урвуулан ашигласан этгээдүүдэд ял оноов1 цаг 34 минутын өмнөКомпьютерын сүлжээний улсын XIV олимпиад болно1 цаг 40 минутын өмнөБагшийн гүйцэтгэлийн үнэлгээг тухайн сургуулийн дотоод үнэлгээний баг хийдэг болно1 цаг 41 минутын өмнө2000 орчим жилийн өмнө Помпейд амиа алдсан хүний төрхийг хиймэл оюунаар сэргээжээ1 цаг 41 минутын өмнөМУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга 2027 онд бүрэн ашиглалтад орно1 цаг 43 минутын өмнө"Гэр хорооллын айлууд газан зуухаа эвдэж, зарвал нөхөн төлүүлнэ"1 цаг 44 минутын өмнөТусгай хамгаалалттай газар нутгийн шинэчилсэн найруулгад дараах гол өөрчлөлтүүд багтжээ1 цаг 45 минутын өмнө“Ирээдүйн инженерүүд 2026” улсын олимпиадын шилдгүүд тодорлоо4 сар 27. 17:57“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно4 сар 27. 17:09
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.