Орон нутгийн сонгуульд таван нам оролцохоо илэрхийллээ


4-р сарын 27
14 цаг 37 минут
Орон нутгийн сонгуульд таван нам оролцохоо илэрхийллээ
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуульд Монгол Ардын нам (МАН), Ардчилсан нам (АН), ХҮН нам, Их нам (ИХН) Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН) оролцохоо илэрхийллээ.
Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэн, хүсэлтээ тухайн шатны сонгуулийн хороонд 2025 оны 4 дүгээр сарын 22-оос өмнө ирүүлэх, тухайн шатны сонгуулийн хороо тав хоногт багтаан бүртгэх эсэх шийдвэр гаргахаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-т заасан.
Орон нутгийн Хурлын нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагааг 2026 оны тавдугаар сарын 7-оос 13-ыг дуустал үргэлжлүүлнэ. Нэр дэвшүүлсэн ажиллагаа дууссан өдрөөс хойш 3 хоногт багтаан (2026.05.16-ны дотор) баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлнэ. Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор бүргэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах юм. Улмаар нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол 2026 оны 6 дугаар сарын 6-ны өдөр тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сонгуулийн сурталчилгаа эхэлнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Мөнгөний хатуу бодлого бодит эдийн засаг дээр эерэг үр нөлөөг үзүүлж байна"23 секундын өмнөТатвар төлөгчдөд 57 тэрбум төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг буцаан олголоо1 минут 8 секундын өмнөХОЁР КИЛОМЕТР ГАРУЙ ҮРГЭЛЖЛЭХ УРТЫН ГОЛЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ХЭВЛЭЛИЙНХНИЙ АНХААРЛЫГ ТАТЛАА7 минут 53 секундын өмнөБҮС НУТГИЙН СЭТГҮҮЛЧИД ФОРУМД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.ИДЭРБАТ ОРОЛЦОЖ БАЯР ХҮРГЭЛЭЭ1 цаг 26 минутын өмнөОрон нутгийн сонгуульд таван нам оролцохоо илэрхийллээ1 цаг 42 минутын өмнөЦөмийн эрчим хүчний хамгийн том осол болсноос хойш 40 жил өнгөрчээ1 цаг 47 минутын өмнө“БҮС НУТГИЙН СЭТГҮҮЛЧИД–2026” ФОРУМ БАРУУН-УРТ ХОТОД АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА4 сар 25. 14:53Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ4 сар 24. 14:48УИХ: Гишүүдийн ирц хангалтгүй байгаа тул санал хураалтыг үдээс хойш явуулахаар хойшлуулав4 сар 24. 14:45Н.Мэндсайхан: Скүүтер, мопедтой иргэд ихэнх нь чихэвчтэй тул хэлж байгаа үгийг сонсохгүй. Аргаа бараад очоод мөрөнд нь хүрэхээр “Биед хүрлээ” гэж дургүйцдэг4 сар 24. 14:45Олон хүүхэд төрүүлсэн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байна4 сар 24. 14:44150 мянга орчим хүн оршин суух Хүннү хотын цахилгаан дамжуулах дэд станцын бүтээн байгуулалт 95 хувьд хүрчээ4 сар 24. 14:43
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.