Чернобылийн атомын цахилгаан станцад 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд цөмийн осол гарсан.
Энэ нь цөмийн эрчим хүчний үйлдвэрийн түүхэд гарсан хамгийн том осол бөгөөд цөмийн гамшгийн хэмжүүрээр долоодугаар зэрэгт орох ганц осол юм.
Эрчим хүчний системд гарсан алдааны улмаас хэд хэдэн дэлбэрэлт болж цацраг идэвхт бодис дэгдсэн.
Үүний улмаас үүдсэн байгаль орчин, нийгэм, эрүүл мэндийн нийт хохирол 700 тэрбум ам.доллар давсан гэж үздэг.
Албан ёсны мэдэгдэж буй тоогоор Украинд ослын улмаас амиа алдсан хүний тоо 31 гэдэг ч ослын өргөн хүрээний нөлөөллийг тодорхойлоход хэцүү хэвээр байна.
2005 онд НҮБ-ын хэд хэдэн агентлагийн хийсэн судалгаагаар уг ослын улмаас шууд бус нөлөөгөөр 4000 орчим хүн нас барах магадлалтай гэж дүгнэсэн бол бусад тооцооллууд үүнээс ч өндөр байж болзошгүй гэж үздэг.
Украин улс Чернобылийн ослын 40 жилийн ойг тэмдэглэж буй бөгөөд ОХУ-тай дөрвөн жилийн хугацаанд үргэлжилж буй дайны улмаас цөмийн гамшиг дахин давтагдах вий гэсэн айдастай байгааг илэрхийлэв.
Учир нь Киевийн мэдээлснээр ОХУ Украины хотуудыг онилох зорилгоор пуужин болон дронуудыг Чернобылийн атомын цахилгаан станцын ойролцоо хэд хэдэн удаа илгээсэн гэв.
Мөн өнгөрсөн жил хийсэн нэг халдлагын үеэр тус байгууламжийн чухал хамгаалалтыг гэмтээсэн гэжээ. 

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл бичих