Н.Мэндсайхан: Скүүтер, мопедтой иргэд ихэнх нь чихэвчтэй тул хэлж байгаа үгийг сонсохгүй. Аргаа бараад очоод мөрөнд нь хүрэхээр “Биед хүрлээ” гэж дургүйцдэг


4-р сарын 24
14 цаг 45 минут

Явган хүний замаар скүүтер, мопед явуулахгүй байх зохицуулалтыг эхлүүлж, Их тойруу, Бага тойруу орчмын 86 байршилд 185 алба хаагч, олон нийтийн цагдаа хяналт тавьж буй.

Тухайлбал Энхтайвны гүүрнээс Төв номын сангийн хооронд явган хүний гарцтай ойролцоо дөрвөн байршилд 4-5 олон нийтийн цагдаа ажиллаж, скүүтер, мопедтой иргэдэд зөвлөмж хүргэж байгаа аж. 

Энэ тухай олон нийтийн цагдаа Н.Мэндсайхан: Скүүтер болон мопедтой иргэдийг явган хүний зам дээр явж байгаа тохиолдолд дугуйн замаар явах, буугаад гарцаар түрээд явахыг зөвлөдөг. Гэвч ихэнх нь чихэвчтэй тул хэлж байгаа үгийг сонсохгүй. Аргаа бараад очоод мөрөнд нь хүрээд хэлэх гэхээр “Биед хүрлээ” гээд дургүйцдэг. Ахлах ангийн бололтой сурагчид бол ихэвчлэн хоёулаа сундалж явна. Ингэж явах аюултай тул нэгээрээ явахыг сануулахаар “За” гээд тав алхаад л сундлаад явчих жишээний. Уриалгахан хүлээж авах хүн ч байна. Ер нь хүлээж авах хүн ховор. Ихэвчлэн чамд ямар хамаатай юм гэсэн байдлаар хандаж байна.

Олон нийтийн цагдаа Б.Солонго: Бид зохих зөвлөмжийг хүргэж байгаа хэдий ч хүмүүс ихэнхдээ л бухимдангуй хүлээж авдаг. Та дугуйн замаараа зорчоорой, байхгүй бол авто замын баруун талаар зорчоорой гээд хэлэхээр унтууцдаг. Нэгэнт л бид нийслэлд хотод амьдарч байгаа бол дүрэм журмаа дагаад, явган зорчигчдоо ч гэсэн хүндлээд сурчихвал аяндаа цэгцэрнэ гэж боддог.

Явган зорчигч: Явган хүний замаар тайван ч явж чадахаа байсан. Скүүтер мопед дуугүй ч юм. Хэзээ, хаанаас гарч ирээд мөргөчих бол гэж санаа зовоод байнга л эргэж хардаг болсон. Үйлчилгээ үзүүлж байгаа газрууд нь тоо томшгүй ихээр явган хүний зам дээр авчраад өрчих юм. 

Явган зорчигч: Ихэвчлэн хүүхдүүд скүүтер, мопедыг унаж байна. Бүгд чихэвчтэй. Хичээлээсээ хоцрох гэдэг юм уу ухаан жолоогүй яаруу явна. Хүүхдүүд ч одоо юугаа мэдэх вэ. Эцэг, эхчүүд л хүүхдүүддээ эрсдэлтэй унаа гэдгийг ойлгуулж хэлэх хэрэгтэй. Өөрөө биш юмаа гэхэд өрөөлийг хүнд гэмтээчихвэл яана. Үнэхээр замбараагүй хэрэглэж байна.

Олон нийтийн цагдаад ажил, үүргийн биелэлтийг үндэслэж, гэрээнд заасны дагуу урамшуулал олгодог байна.

 

Эх сурвалж: НИТХ-ын ХМА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ2 цаг 5 минутын өмнөУИХ: Гишүүдийн ирц хангалтгүй байгаа тул санал хураалтыг үдээс хойш явуулахаар хойшлуулав2 цаг 8 минутын өмнөН.Мэндсайхан: Скүүтер, мопедтой иргэд ихэнх нь чихэвчтэй тул хэлж байгаа үгийг сонсохгүй. Аргаа бараад очоод мөрөнд нь хүрэхээр “Биед хүрлээ” гэж дургүйцдэг2 цаг 8 минутын өмнөОлон хүүхэд төрүүлсэн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байна2 цаг 9 минутын өмнө150 мянга орчим хүн оршин суух Хүннү хотын цахилгаан дамжуулах дэд станцын бүтээн байгуулалт 95 хувьд хүрчээ2 цаг 10 минутын өмнөОрос, Хятадын авто замын хилийн боомтууд хаврын баяр, ялалтын баяр, бурхан багшийн их дүйчин өдрүүдээр түр хаана2 цаг 11 минутын өмнөДотоодын аялал жуучлалын өгөөж 2.6 их наяд төгрөг2 цаг 17 минутын өмнөЯармагт 960 хүүхдийн суудалтай сургууль барьж байна2 цаг 18 минутын өмнөСэлбэ дэд төвийн байрны нэг м.кв талбайг 4.8 сая төгрөгөөр борлуулна4 цаг 2 минутын өмнөБНСУ-д 60067 монгол иргэн оршин сууж байна4 цаг 3 минутын өмнөЗөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө4 цаг 4 минутын өмнөКазахстан Улсад хийсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрийн айлчлал өндөрлөлөө4 сар 23. 15:21
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.