Хилийн боомтуудын 2026 оны тавдугаар сард ажиллах цагийн хуваарийг Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ.
Монгол-Оросын авто замын:
- Эрээнцав, Боршоо, Арцсуурь боомтууд ОХУ-ын хууль тогтоомжид зааснаар Хаврын баяр буюу 05.01, 02, Ялалтын баяр буюу 05.09,11-ний өдөр, Монгол Улсын хууль тогтоомжид зааснаар Бурхан багшийн их дүйчин өдөр буюу 05.31-ний өдөр түр хаана.
- Цагааннуур, Ханх боомтууд ОХУ-ын хууль тогтоомжид зааснаар Хаврын баяр буюу 05.01, Ялалтын баяр буюу 05.09 өдөр, Монгол Улсын хууль тогтоомжид зааснаар Бурхан багшийн их дүйчин өдөр буюу 05.31-ний өдөр түр хаана.
- Тэс, Ульхан ОХУ-ын хууль тогтоомжид зааснаар Хаврын баяр буюу 05.01, Ялалтын баяр буюу 05.11-ний өдөр, Монгол Улсын хууль тогтоомжид зааснаар Бурхан багшийн их дүйчин өдөр буюу 05.31-ний өдөр түр хаана.
Монгол-Хятадын авто замын:
- БНХАУ-ын хууль тогтоомжид зааснаар Хөдөлмөрчдийн баяр буюу 05.01-03-ны өдөр,
- Монгол Улсын хууль тогтоомжид зааснаар Бурхан багшийн их дүйчин өдөр буюу 05.31-ний өдөр түр хаана.


Сэтгэгдэл бичих