Дотоодын аялал жуучлалын өгөөж 2.6 их наяд төгрөг


4-р сарын 24
14 цаг 36 минут

Сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол Улсад оршин суугаа 3.4 сая хүн амын  1.7 сая нь буюу 48.7 хувь нь дотооддоо аялжээ. Дотоодын жуулчдыг аяллын гол зорилтот чиглэлээр харвал, ихэнх нь Хөвсгөл аймгийг зорьдог. Тус аймаг руу 328.6 мянган жуулчин аялсан байна. Архангай аймаг руу 265.2 мянга, Улаанбаатарт 211.6 мянга, Сэлэнгэ аймагт 178 мянга, Өвөрхангай аймагт 153.2 мянга, Увс аймагт 146.7 мянган дотоодын жуулчин хамгийн их аялсан бол Говьсүмбэр аймаг руу аялсан жуулчдын тоо хамгийн бага байна гэдгийг “Дотоодын жуулчдын түүвэр судалгаа 2025″-ын үр дүн харуулжээ. Нийтдээ 2.6 их наяд төгрөг эргэлдэж байгаа бөгөөд аялагчдын ихэнх нь амралтын газар, жуулчны баазад хонож, ая тухтай амрахыг эрхэмлэдэг болсныг тоон үзүүлэлтүүд харуулав.

Уг судалгаанаас аялал жуулчлалын салбарынхан зөвхөн гадаад гэлтгүй дотоодын аялагчдадаа анхаарч, тэдэнд чиглэсэн шинэлэг үйлчилгээ нэвтрүүлж, тав тухтай байж чадвал эдийн засгийн өндөр өгөөжтэй гэдэг нь харагдаж байна.

Засгийн газраас дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, салбарын үйл ажиллагааг дэмжих зорилгоор зургаан хувийн хүүтэй, зургаан жил хүртэлх хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргасан. Хөтөлбөрийн хүрээнд арилжааны 10 банкаар дамжуулан хөнгөлөлттэй зээлийг зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор, жуулчны бааз, автозам дагуух түр буудаллах цэг, зам дагуух үйлчилгээний цогцолбор, жуулчин тээврийн хэрэгсэл болон агаарын тээврийн хэрэгслийн төрлүүдэд олгож эхэлсэн байна. Нэг аж ахуйн нэгж 7 тэрбум хүртэлх зээл авах боломжтой гэдгийг албаныхан мэдээлсэн. Энэ санхүүжилтээ үнээ хэт хөөрөгдөх бус жуулчдыг татсан, үйлчилгээний чанартаа илүү анхаарч, ядаж л модон жорлонгоо сайжруулсан байхыг аялагчид хүсч байна.

Өнгөрсөн 2025 оны эцсийн байдлаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.8 хувьд хүрч, аялал жуулчлалын салбар түүхэнд байгаагүй өсөлт үзүүлжээ. Тодруулбал, 2025 онд Монгол Улс 847 мянга гаруй жуулчин хүлээн авч, дотоодын нийт бүтээгдэхүүний 7.8 хувийг бүрдүүлсэн нь өмнөх оноос 16 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

Засгийн газар 2026 онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлсээд байгаа. Засгийн газраас энэхүү зорилтыг хэрэгжүүлэхээр аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжих шийдвэр гарсан нь энэ юм.

IMG_9602
IMG_9603
IMG_9604
IMG_9605
 

“Улаанбаатар аялал жуулчлалын холбоо” Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага /НҮТББ/-аас 2019 оноос хойш дотоодын аялагчдын зорих газар буюу жилийн ямар улиралд Монгол орны аль бүсээр хэдэн мянган дотоодын аялагч аялж байгааг тогтоох, тооцоолох судалгааг хийж байсан юм.

Уг судалгаагаар 49 хувь нь гэр бүлээрээ, 29 хувь нь найз нөхдөөрөө, таван хувь нь байгууллагаараа, таван хувь нь ганцаараа, таван хувь нь танихгүй групптэй, таван хувь нь аяллын клубээр дамжуулан аялана гэж хариулж байжээ.

Сүүлийн жилүүдэд найз нөхдөөрөө аялах хүмүүсийн тоо бага байгаа төдийгүй гэр бүлээрээ аялах сонирхолтой хүмүүсийн тоо ч мөн багасч байна. Харин эсрэгээрээ танихгүй хүмүүстэй групп болж аялах, ганцаарчлан аялах, аяллын клубээрээ аялах хүмүүсийн тоо нэмэгдэж байна.

Аялалд зарцуулах мөнгөн дүнг харвал 24.7 хувь нь аялалд 1.0-1.2 сая төгрөг, 15.8 хувь нь 1.3-1.5 сая, 19 хувь нь 2.5 саяас дээш төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Аялалд зарцуулагдах мөнгөн дүн жил ирэх тусам нэмэгдэж болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ4 сар 24. 14:48УИХ: Гишүүдийн ирц хангалтгүй байгаа тул санал хураалтыг үдээс хойш явуулахаар хойшлуулав4 сар 24. 14:45Н.Мэндсайхан: Скүүтер, мопедтой иргэд ихэнх нь чихэвчтэй тул хэлж байгаа үгийг сонсохгүй. Аргаа бараад очоод мөрөнд нь хүрэхээр “Биед хүрлээ” гэж дургүйцдэг4 сар 24. 14:45Олон хүүхэд төрүүлсэн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байна4 сар 24. 14:44150 мянга орчим хүн оршин суух Хүннү хотын цахилгаан дамжуулах дэд станцын бүтээн байгуулалт 95 хувьд хүрчээ4 сар 24. 14:43Орос, Хятадын авто замын хилийн боомтууд хаврын баяр, ялалтын баяр, бурхан багшийн их дүйчин өдрүүдээр түр хаана4 сар 24. 14:42Дотоодын аялал жуучлалын өгөөж 2.6 их наяд төгрөг4 сар 24. 14:36Яармагт 960 хүүхдийн суудалтай сургууль барьж байна4 сар 24. 14:35Сэлбэ дэд төвийн байрны нэг м.кв талбайг 4.8 сая төгрөгөөр борлуулна4 сар 24. 12:51БНСУ-д 60067 монгол иргэн оршин сууж байна4 сар 24. 12:50Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө4 сар 24. 12:49Казахстан Улсад хийсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрийн айлчлал өндөрлөлөө4 сар 23. 15:21
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.