УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалтыг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ хуульд Сэлбэ дэд төвийн санхүүжилтийг улсын төсвийн гадаад зээлээс хасах талаар тусгасан юм.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай дараах мэдээллийг өглөө.
-8500 айлын орон сууцыг Сэлбэ дэд төвд барина. Нэг м.кв талбайг 4.8 сая төгрөгөөр борлуулна. Сэлбэ дэд төвийг санхүүжүүлэх бондыг Засгийн газарт танилцуулж, зөвшөөрөл авсны дараа бонд босгосон. Сургууль, цэцэрлэг, гадна тохижилт, төв магистралын шугам барих гэх мэт зардлууд их гарсан. Иймд байрны үнэ зах зээлийн ханшаас өндөр болсон.
Одоогоор энэ төсөлд 330 тэрбум төгрөг зарцуулсан. Бондоор нийт 500 тэрбум төгрөгийн зээл авсан. Орон сууцыг хэрхэн борлуулах журмыг Нийслэлийн ипотекийн корпорац гаргана. Засаг дарга Х.Нямбаатар өөр ажилтай болсон тул би өнөөдөр энд хариулт өгч байна.
Татварын хөнгөлөлт эдлээгүй. өрийн тухай хуульд татварын хөнгөлөлт эдлэх тухай заасан. Эргэн төлөлтийн эрсдэл байхгүй. 2027 оны долоодугаар сард эргэн төлж дуусгана гэв.

Сэтгэгдэл бичих