БНСУ-д 60067 монгол иргэн оршин сууж байна


4-р сарын 24
12 цаг 50 минут

БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албанаас 2026 оны эхний улирлын байдлаар тус улсад оршин сууж буй монгол иргэдийн статистик мэдээллийг шинэчлэн гаргажээ. Энэ оны гуравдугаар сарын 31-ний байдлаар БНСУ-д нийт 60,067 монгол иргэн амьдарч байна. Хүйсийн харьцааны хувьд эмэгтэй 33,035, эрэгтэй 27,032 иргэн зөвшөөрлийн дагуу сурч, хөдөлмөр эрхлэж байна. Оршин суух визийн төрлөөр нь авч үзвэл аялал жуулчлал болон суралцах зорилготой иргэд жин дарж байна. Үүнд,

  • Аялал жуучлал- 15, 246
  • Оюутан- 14730
  • Хэлний бэлтгэл- 5503
  • Гэр бүлийн дагалдан виз- 4681
  • Гэрээний ажилтан- 3829
  • Ажил хайгч- 2159 иргэн тус тус байгаа юм.

БНСУ-д суугаа нийт монгол оршин суугчдын 23.7 хувь буюу 14,244 иргэн визийн хугацаа хэтрүүлсэн, бичиг баримтын зөрчилтэй байгаа аж. Өөрөөр хэлбэл, БНСУ-д байгаа дөрвөн монгол иргэн тутмын нэг нь ямар нэгэн байдлаар виз хэтрүүлсэн буюу харласан гэх үзүүлэлттэй гарчээ. Зөрчилтэй иргэдийн 66.8 хувь нь аялал жуулчлалын визээр ирээд хугацаа хэтрүүлсэн байгаа бол 9.6 хувийг гэрээт ажилчид, үлдсэн хэсгийг оюутан болон бусад ангиллын визтэй иргэд эзэлж байна. 2026 оны эхний гурван сард Монгол Улсаас БНСУ-ыг зорих иргэдийн цуваа тасралтгүй нэмэгджээ.

Оны эхний улиралд нийт 47,483 иргэн Солонгос улсад очсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Зөвхөн гуравдугаар сард зорчсон 16,289 иргэний 70 шахам хувийг буюу 11,184-ийг нь богино хугацааны аялал жуулчлалын визтэй иргэд бүрдүүлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ29 минут 33 секундын өмнөУИХ: Гишүүдийн ирц хангалтгүй байгаа тул санал хураалтыг үдээс хойш явуулахаар хойшлуулав32 минут 28 секундын өмнөН.Мэндсайхан: Скүүтер, мопедтой иргэд ихэнх нь чихэвчтэй тул хэлж байгаа үгийг сонсохгүй. Аргаа бараад очоод мөрөнд нь хүрэхээр “Биед хүрлээ” гэж дургүйцдэг33 минут 7 секундын өмнөОлон хүүхэд төрүүлсэн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байна33 минут 49 секундын өмнө150 мянга орчим хүн оршин суух Хүннү хотын цахилгаан дамжуулах дэд станцын бүтээн байгуулалт 95 хувьд хүрчээ34 минут 39 секундын өмнөОрос, Хятадын авто замын хилийн боомтууд хаврын баяр, ялалтын баяр, бурхан багшийн их дүйчин өдрүүдээр түр хаана36 минут 8 секундын өмнөДотоодын аялал жуучлалын өгөөж 2.6 их наяд төгрөг41 минут 30 секундын өмнөЯармагт 960 хүүхдийн суудалтай сургууль барьж байна42 минут 47 секундын өмнөСэлбэ дэд төвийн байрны нэг м.кв талбайг 4.8 сая төгрөгөөр борлуулна2 цаг 27 минутын өмнөБНСУ-д 60067 монгол иргэн оршин сууж байна2 цаг 28 минутын өмнөЗөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө2 цаг 29 минутын өмнөКазахстан Улсад хийсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрийн айлчлал өндөрлөлөө4 сар 23. 15:21
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.