Н.Учрал: Ирэх V сард нэг литр дизель түлш ₮6400 болох нөхцөл үүслээ


4-р сарын 22
18 цаг 27 минут

Ормузын хоолойн нөхцөл байдал дэлхийн зах зээлийг савлуулж, дизель түлшний үнэ огцом өсөж байгаа тухай  Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл хийв.

Тэрбээр “Шатахуунтай холбоотой олон асуулт ирж байгаа. Манай улс Сингапурын  биржийн үнэд суурилсан тогтолцоогоор шатахуун худалдан авч ирсэн. Гэвч өнөөдөр дэлхийд үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан урьд өмнө нь байгаагүй хүнд сорилттой тулгарлаа. Ормузын хоолойн тогтворгүй байдал дэлхийн эрчим хүчний зах зээлд хүчтэй цохилт өгч, түүхий тос, бэлэн бүтээгдэхүүний үнийг огцом хөөргөж байна. Нөхцөл яаж хүндрэхийг хэлж мэдэхгүй.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард гуравдугаар сараас хоёр дахин өндөр үнээр буюу дизель түлшийг тонн тутамд 1400 ам.доллароор худалдан авч байсан бол ирэх тавдугаар сард 1700 ам.долларт хүрэх төлөвтэй байна.

Өөрөөр хэлбэл, нэг литр дизель түлш нэг сарын өмнө 3200 төгрөг байсан бол өнөөдөр 4400 болж өслөө. Тавдугаар сард нэг литр дизель түлш бараг 6400 төгрөг болж өсөх нөхцөл үүслээ. Тиймээс Засгийн газраас Гаалийн албан татварын 5 хувийг тэглэх зэргээр арга хэмжээ авсан. Мөн ОХУ-тай нэн яаралтай хэлэлцээр хийлгэхээр Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямыг явуулсан. Өнөөдөр мөн Казахстанд уулзалт хийж яваа, үр ашигтай хэлэлцээр хийгээд ирнэ гэж итгэж байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Гурван сар үргэлжилсэн цалингийн хэрүүлд цэг тавилаа”2 цаг 1 минутын өмнөНийтийн тээврийн 53 чиглэлд өөрчлөлт оруулна2 цаг 2 минутын өмнөН.Учрал: Ирэх V сард нэг литр дизель түлш ₮6400 болох нөхцөл үүслээ2 цаг 7 минутын өмнөЗамын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна2 цаг 11 минутын өмнөИргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоолоо2 цаг 12 минутын өмнөДотоод орчны агаарын чанарын стандартыг баталлаа2 цаг 13 минутын өмнөНийт нутгийн 60 хувьд бэлчээрийн ургамал цухуйжээ2 цаг 14 минутын өмнө“БҮС НУТГИЙН СЭТГҮҮЛЧИД” өргөтгөсөн форум болно2 цаг 15 минутын өмнөАав, ээжийн боловсролын түвшин ахих тусам хүүхдийн өөртөө итгэх итгэл, нээлттэй харилцах чадвар нэмэгдсэн"6 цаг 54 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ6 цаг 58 минутын өмнөНогоон автобусны хэргийг анхан шатны шүүх рүү буцаалаа4 сар 21. 15:45"Л.Оюун-Эрдэнийг мөнгө угаасан хэргээр шалгаж байна"4 сар 21. 15:44
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.