Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна


4-р сарын 22
18 цаг 22 минут
Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд Замын-Үүд дэх Гаалийн газрын 40 гаруй гаалийн улсын байцаагч, гаалийн бүрдүүлэлт хийдэг 10 гаруй аж ахуйн нэгж, хувь хүнийг хамруулан нэгжлэгийн ажиллагааг зохион байгуулж, одоогийн байдлаар гурван сэжигтнийг баривчлах арга хэмжээ аваад байна.

Гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд болон гаалийн бүрдүүлэлт хийдэг этгээдүүд нь Эрүүгийн хуулийн 22.1, 22.4-т заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний хахууль авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй үйлдэлд Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нар Дорноговь аймгийн Сайншанд сум, Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагааг хоёр дахь өдрөө үргэлжлүүлэн явуулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Гурван сар үргэлжилсэн цалингийн хэрүүлд цэг тавилаа”2 цагийн өмнөНийтийн тээврийн 53 чиглэлд өөрчлөлт оруулна2 цаг 1 минутын өмнөН.Учрал: Ирэх V сард нэг литр дизель түлш ₮6400 болох нөхцөл үүслээ2 цаг 6 минутын өмнөЗамын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна2 цаг 10 минутын өмнөИргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоолоо2 цаг 11 минутын өмнөДотоод орчны агаарын чанарын стандартыг баталлаа2 цаг 12 минутын өмнөНийт нутгийн 60 хувьд бэлчээрийн ургамал цухуйжээ2 цаг 13 минутын өмнө“БҮС НУТГИЙН СЭТГҮҮЛЧИД” өргөтгөсөн форум болно2 цаг 14 минутын өмнөАав, ээжийн боловсролын түвшин ахих тусам хүүхдийн өөртөө итгэх итгэл, нээлттэй харилцах чадвар нэмэгдсэн"6 цаг 53 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ6 цаг 57 минутын өмнөНогоон автобусны хэргийг анхан шатны шүүх рүү буцаалаа4 сар 21. 15:45"Л.Оюун-Эрдэнийг мөнгө угаасан хэргээр шалгаж байна"4 сар 21. 15:44
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.