Дотор орчны агаарын чанарын стандартыг (MNS:7106) Стандарт, хэмжил зүйн газраас баталлаа. Стандартыг баталснаар айл өрх, олон нийт болон боловсролын байгууллагын барилгын дотор орчны агаарын чанарыг хянах, хүн ам, ялангуяа хүүхдийн эрүүл мэндийг агаар бохирдуулагч бодисын сөрөг нөлөөнөөс хамгаалах боломж бүрдэж байна.
НҮБ-ын Хүүхдийн Сан нь 2026 оны дөрөвдүгээр сараас мөрдөгдөх уг стандартыг боловсруулах, батлуулах үйл явцад арга зүйн дэмжлэг үзүүлж, шаардлагатай баримт нотолгоог бүрдүүлэхэд хамтран ажиллажээ.
Энэ хүрээнд хийсэн багц судалгааны үр дүн нь дотор орчны агаарын бохирдол нь хүн ам, тэр дундаа хүүхдийн эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл хэвээр байна гэсэн үр дүн гарчээ.
Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн сан

Сэтгэгдэл бичих