Нийт нутгийн 60 хувьд бэлчээрийн ургамал цухуйжээ


4-р сарын 22
18 цаг 20 минут

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цухуйсан байна.

Үүнээс Дундговь, Сүхбаатарын нийт, Говь-Алтай, Завханы ихэнх, Увс, Ховд, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв, Өмнөговийн зарим, Хэнтийн ганц нэг сумдын нутгаар муу, бусад нутгаар дунд зэрэг байна.

Харин Дорнод аймгийн ихэнх нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал сайн байна. Өмнөх жилийн мөн үетэй харьцуулбал, дулаан болон чийг дутагдсанаас нутгийн 10 хувьд буюу Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дорноговийн ихэнх нутгаар ургамлын цухуйлт оройтсон. 

Бэлчээрийн ургамал цухуйгаагүй болон ургалтын байдал муу байгаа нутгуудад малд нэмэлт тэжээл өгөх ажил үргэлжлэн явагдаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Гурван сар үргэлжилсэн цалингийн хэрүүлд цэг тавилаа”1 цаг 58 минутын өмнөНийтийн тээврийн 53 чиглэлд өөрчлөлт оруулна1 цаг 59 минутын өмнөН.Учрал: Ирэх V сард нэг литр дизель түлш ₮6400 болох нөхцөл үүслээ2 цаг 4 минутын өмнөЗамын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна2 цаг 8 минутын өмнөИргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоолоо2 цаг 9 минутын өмнөДотоод орчны агаарын чанарын стандартыг баталлаа2 цаг 10 минутын өмнөНийт нутгийн 60 хувьд бэлчээрийн ургамал цухуйжээ2 цаг 11 минутын өмнө“БҮС НУТГИЙН СЭТГҮҮЛЧИД” өргөтгөсөн форум болно2 цаг 12 минутын өмнөАав, ээжийн боловсролын түвшин ахих тусам хүүхдийн өөртөө итгэх итгэл, нээлттэй харилцах чадвар нэмэгдсэн"6 цаг 51 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ6 цаг 55 минутын өмнөНогоон автобусны хэргийг анхан шатны шүүх рүү буцаалаа4 сар 21. 15:45"Л.Оюун-Эрдэнийг мөнгө угаасан хэргээр шалгаж байна"4 сар 21. 15:44
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.