Ормузийн хоолой дэлхийн зах зээлийн анхаарлын төвд дахин орж ирэв


4-р сарын 20
15 цаг 31 минут

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг “Эм Ай Си Си ҮЦК” ХХК (MICC Mongolia International Capital Corporation)-тай хамтран уншигчдадаа долоо хоног тутмын олон улсын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээллийг хүргэж байна.

Долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ

(2026.04.13-2026.04.19)

ГЕОПОЛИТИКИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ: ЗАХ ЗЭЭЛИЙГ ТОДОРХОЙЛСОН ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛ

Өнгөрсөн долоо хоногт Ойрх Дорнодын геополитикийн нөхцөл байдал дахин хурцадмал хэлбэрт шилжиж, дэлхийн зах зээлийн анхаарлын төвд Ормузийн хоолой дахин орж ирлээ. Хэдий талуудын хооронд түр гал зогсоох, хэлэлцээ үргэлжилж магадгүй гэх дохио гарсан ч бодит байдал дээр нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй хэвээр байна. Иран Ормузийн хоолойд хяналтаа дахин чангатгасан, харин АНУ Ираны боомтуудын эсрэг тэнгисийн хязгаарлалтыг үргэлжлүүлж байгаа нь дэлхийн нефть, тээвэр, даатгалын зах зээлд тодорхойгүй байдал үүсгээд байна. 

Ираны талын мэдээлснээр, АНУ өмнө нь тохиролцсон хөлөг онгоцнуудын чөлөөтэй зорчих нөхцөлийг сэргээх амлалтаа биелүүлээгүй тул Ормузийн хоолойг бүрэн нээх боломжгүй гэжээ. Үүний улмаас уг усан замын тээвэр хязгаарлагдаж, арилжааны зарим хөлөг саатах эсвэл буцаж эргэх нөхцөл байдал үүсээд байгаа юм. Мөн АНУ‑ын тал Ормузийн хоолойгоор Ирантай холбоогүй боомтууд руу чиглэсэн хөлөг онгоцны чөлөөт зорчих хөдөлгөөнийг хаахгүй гэж мэдэгдсэн боловч, Ираны зүгээс үүнийг бодит ажил хэрэг дээр бүрэн хэрэгжихгүй байна гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Дэлхийн нефтийн тээврийн 20 орчим хувь дамждаг Ормузийн хоолой хаагдах, эсвэл хязгаарлагдах эрсдэл хэвээр байгаа нь зах зээлд хамгийн эмзэг нөлөө үзүүлж байна. Зарим өдрүүдэд нээгдэх хүлээлт үүсэхэд нефтийн үнэ огцом унаж, хувьцааны зах зээл “risk‑on” байдалд шилжиж байгаа бол, сөрөг мэдээ гарах бүрд ханш дахин савлаж байгаа юм.

S&P 500 АНХ УДАА 7,000 ТҮВШНИЙГ ДАВЖ, БҮХ ЦАГИЙН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ

2026 оны дөрөвдүгээр сарын дунд үе дэлхийн санхүүгийн зах зээлд түүхэн мөчийг авчирлаа. АНУ‑ын зах зээлийг тодорхойлогч хамгийн өргөн хүрээтэй индекс болох S&P 500 индекс анх удаа 7,000 түвшнийг давж, бүх цаг үеийн дээд амжилтаа шинэчилсэн бол, Nasdaq Composite индекс 2009 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн урт дараалсан өсөлтийн цувралыг тогтоов. Арван гаруй өдрийн турш тасралтгүй өссөн энэхүү индекс нь зах зээлийн сэтгэл зүй, хөрөнгө оруулагчдын байр суурь эрс өөрчлөгдсөнийг илтгэж байна. 

Гуравдугаар сарын сүүлээр геополитикийн хурцадмал байдал, нефтийн үнийн огцом өсөлт, инфляц дахин эрчимжих эрсдэл зэргээс болж АНУ‑ын зах зээл богино хугацаанд бараг 10 орчим хувиар унаж байсан. Гэвч АНУ-Ираны зөрчил бүрэн шийдэгдээгүй ч түр намжих хүлээлт, эрсдэлийн мэдээний тасралтгүй урсгалд зах зээл “дассан” байдал, мөн нефтийн үнэ богино хугацаанд огцом буурсан нь инфляцын дарамтыг түр сулрууллаа. Үүний үр дүнд хөрөнгө оруулагчид хамгаалах байрлалаас гарч, илүү эрсдэлтэй хөрөнгө рүү дахин орж эхэлсэн нь зах зээлийн суурийг эргүүлэн бататгасан юм.

S&P 500 индекс гурав дахь долоо хоногтоо дараалан өсөж 7,000‑ын түвшнийг давсан нь “V‑хэлбэрийн сэргэлт” бодитоор хэрэгжсэнийг харуулсан. Энэхүү өсөлтийг банк, эрчим хүч бус харин технологи, харилцаа холбоо, хэрэглээний өсөлттэй салбарууд тэргүүлсэн нь хөрөнгө оруулагчид ойрын бус, дунд хугацааны өсөлтийн өгүүлэмжид итгэж эхэлснийг харуулж байна.

Харин Nasdaq Composite индексийн өсөлт нь хиймэл оюун ухаан ба хагас дамжуулагчийн салбарын өсөлтөд тулгуурласан юм. TSMC‑ийн 2026 оны эхний улирлын ашиг өмнөх оноос мэдэгдэхүйц өссөн нь AI‑ийн салбарт хийгдэж буй асар их хөрөнгө оруулалт бодит орлого, ашиг болж хувирч байгааг батлав. Үүний дараагаар Nvidia, Broadcom, AMD зэрэг компанийн хувьцаанууд хүчтэй өсөж, Nasdaq‑ийн нийт гүйцэтгэлийг хурдасгажээ. 

Зах зээлийн айдсыг илэрхийлдэг VIX индекс 20‑оос доош буурсан нь итгэл нэмэгдсэнийг харуулж байгаа ч өсөлт харьцангуй цөөн том технологийн компанид төвлөрсөн хэвээр байна. Ийм үед огцом өсөлтийн дараа ашиг түгжих, богино хугацааны засвар (pullback) гарах эрсдэл байгааг шинжээчид сануулж байна.

Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тойм

Долоо хоногийн хугацаанд дэлхийн хөрөнгийн зах зээлүүд өргөн хүрээний өсөлттэй байж, өмнөх хэлбэлзлийн дараах сэргэлт үргэлжиллээ. Энэ удаагийн өсөлт нь геополитикийн эрсдэлийн дарамт хэсэгчлэн саарч, зах зээлүүд өмнөх хэт болгоомжлолын байр сууринаас буцаж, эрсдэлийн дуршил сэргэснээр тайлбарлагдаж байна. Мөн инфляц, хүүний талаарх хүлээлт тогтворжих шинж илэрч, богино хугацаанд хөрөнгийн зах зээлд дэмжлэг үзүүлэв.

АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

S&P 500: +3.48%

Dow Jones: +3.62%

Nasdaq: +7.09%

АНУ-ын зах зээлд өсөлт эрчимжиж, ялангуяа Nasdaq-ийн огцом өсөлт нь технологи болон өсөлтийн хувьцаануудын хүчтэй rebound-ийг илтгэлээ. Өмнөх долоо хоногуудад геополитик болон хүүний тодорхойгүй байдлаас шалтгаалсан дарамт буурч, хөрөнгө оруулагчид эрсдэлтэй актив руу дахин шилжсэн байна. Мөн өмнөх уналтын дараах техникийн худалдан авалт нэмэгдсэн нь өсөлтийг дэмжив. 

ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

FTSE 100: +0.80%

STOXX Europe 600: +2.25%

DAX 40 (Герман): +4.84%

CAC 40 (Франц): +3.02%

Европын зах зээлүүдэд өсөлт жигд тархсан бөгөөд DAX 40-ийн өндөр өсөлт нь аж үйлдвэрийн болон экспортод чиглэсэн компаниудын гүйцэтгэл сайжирсантай холбоотой байв. Зах зээлд тодорхойгүй байдал харьцангуй буурч, хөрөнгө оруулагчдын байр суурь тогтворжсон нь өргөн хүрээний өсөлтийг дэмжсэн.

АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Nikkei 225: +3.64%

KOSPI: +7.92%

CSI 300: +2.46%

SSEC: +2.02%

Өнгөрсөн долоо хоногт Азийн зах зээлүүд нийтдээ эерэг гүйцэтгэлтэй байсан бөгөөд KOSPI-ийн огцом өсөлт нь технологи, экспортын салбарын сэргэлттэй холбоотой байв. Япон болон Хятадын зах зээлүүд мөн өссөн ч өсөлтийн хурд харьцангуй жигд, тогтуун шинжтэй байлаа. Бүс нутагт гадаад эрсдэлийн нөлөө багасаж, дотоод хүчин зүйлс илүү нөлөөлсөн долоо хоног байв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ормузийн хоолой дэлхийн зах зээлийн анхаарлын төвд дахин орж ирэв1 цаг 56 минутын өмнөЭхнэрээ зодсон иргэн удаа дараа иргэний болон цагдаагийн биед халдаж, шаардлага биелүүлээгүй учир үрлэн сумтай буугаар буудсан2 цагийн өмнөТөв талбайд нийтийн эрүүл мэндийн нээлттэй хаалганы өдөрлөг гурван өдөр үргэлжилнэ2 цаг 2 минутын өмнөМонголын үнэт цаасны зах зээлийн нийт гүйлгээ 2026 оны эхний улиралд 269.5 тэрбум төгрөгт хүрчээ2 цаг 5 минутын өмнөОслын газрыг орхиж явсан тохиолдолд жолоодох эрхийг нэг жилээр хасна2 цаг 6 минутын өмнөТөр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв2 цаг 10 минутын өмнөЭнэ долоо хоногийн Лхагва гарагт НӨАТ-ын сугалааны тохирол явагдана2 цаг 13 минутын өмнөӨрхийн эмнэлгийн даргаар ажиллахдаа ЭМДС-ын төсвөөс ₮194 саяыг хувийн хэрэгцээндээ зарцуулжээ2 цаг 14 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо2 цаг 15 минутын өмнөДорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” наадмыг ирэх сард зохион байгуулна2 цаг 54 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ4 сар 17. 15:09Цэргүүдийг зөвшөөрөгдөөгүй ажилд дайчлахгүй байх, алба хаах сонирхлыг нэмэгдүүлэхийг хил хамгаалах байгууллагуудад чиглэл болгожээ4 сар 17. 15:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.