Эхнэрээ зодсон иргэн удаа дараа иргэний болон цагдаагийн биед халдаж, шаардлага биелүүлээгүй учир үрлэн сумтай буугаар буудсан


4-р сарын 20
15 цаг 26 минут

Цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй нь улмаас иргэн рүү үрлэн сумтай буугаар гал нээсэн гэх асуудлаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 

Тодруулбал 2026 оны дөрөвдүгээр сарын 18-19-нд шилжих шөнийн 01:56 минутад Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт 23-р сургуулийн баруун талын байрны гадаа согтуу хүмүүс орилолдоод байна гэх дуудлага мэдээлэл иргэнээс ирсэн байна. 

Энэ талаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын дарга Т.Баатар "Тухайн дуудлагын дагуу цагдаагийн авто эргүүлийн хоёр алба хаагч очиход дөрвөн хүн хоорондоо маргалдсан. Гэр бүлийн харьцаатай хоёр хүн эхнэрээ зодсон, газар хэвтүүлсэн байдалтай байсан. Хоёр алба хаагч очиж шаардлага тавьсан ч шаардлагыг эсэргүүцсэн.

Тухайн дуудлагыг өгсөн иргэн байрнаасаа гарч ирсэн ч иргэнийг эсэргүүцэж биед нь халдсан. Цагдаагийн алба хаагч ахин шаардлага тавьсан ч шаардлагыг биелүүлээгүй, үйлдлээ таслан зогсоогоогүй учир нэмэлт эргүүл дуудсан. 

Нэмэлт эргүүл ирэхэд ахин цагдаагийн алба хаагчийн биед халдсан. Нийт таван удаа анхааруулж шаардлага тавьсан ч тухайн иргэн үйлдлээ зогсоогоогүй учраас нэг удаа анхааруулж Цагдаагийн албаны тухай хуулийн 51-р зүйлд заасан тусгай хэрэгсэл болох резинэн сумтай бууг хэрэглэж, иргэний гуя хэсэгт оносон. Гуя нь шалбарсан учир 103 дуудаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Шарх аминаас холуур. Иргэн эмнэлэгт байгаа. Зөрчлөөр шалгана" гэв. 

Биедээ халдуулсан гэр бүлийн хүн нь одоогоор гомдол мэдүүлээгүй байгаа аж. Зөрчил гаргасан этгээд нь хоёр цагдаагийн алба хаагч болон эмэгтэй, эрэгтэй хоёр иргэнд халдсан байна. 

Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар цагдаагийн алба хаагч долоон төрлийн нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх эрхтэй байдаг аж. Үүнд гав, бороохой, хүлэг, ороох цамц, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу шүршүүр, резинэн болон хуванцар сумтай буу, цахилгаан гүйдлээр цохигч ордог байна. Уг тусгай хэрэгслүүдийг өөрийн болон бусдын амь насанд халдсан үйлдлийг таслан зогсоох зэрэг 11 тохиолдолд ашигладаг аж. 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ормузийн хоолой дэлхийн зах зээлийн анхаарлын төвд дахин орж ирэв1 цаг 43 минутын өмнөЭхнэрээ зодсон иргэн удаа дараа иргэний болон цагдаагийн биед халдаж, шаардлага биелүүлээгүй учир үрлэн сумтай буугаар буудсан1 цаг 48 минутын өмнөТөв талбайд нийтийн эрүүл мэндийн нээлттэй хаалганы өдөрлөг гурван өдөр үргэлжилнэ1 цаг 50 минутын өмнөМонголын үнэт цаасны зах зээлийн нийт гүйлгээ 2026 оны эхний улиралд 269.5 тэрбум төгрөгт хүрчээ1 цаг 52 минутын өмнөОслын газрыг орхиж явсан тохиолдолд жолоодох эрхийг нэг жилээр хасна1 цаг 54 минутын өмнөТөр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв1 цаг 57 минутын өмнөЭнэ долоо хоногийн Лхагва гарагт НӨАТ-ын сугалааны тохирол явагдана2 цагийн өмнөӨрхийн эмнэлгийн даргаар ажиллахдаа ЭМДС-ын төсвөөс ₮194 саяыг хувийн хэрэгцээндээ зарцуулжээ2 цаг 1 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо2 цаг 3 минутын өмнөДорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” наадмыг ирэх сард зохион байгуулна2 цаг 41 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ4 сар 17. 15:09Цэргүүдийг зөвшөөрөгдөөгүй ажилд дайчлахгүй байх, алба хаах сонирхлыг нэмэгдүүлэхийг хил хамгаалах байгууллагуудад чиглэл болгожээ4 сар 17. 15:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.