Төв талбайд нийтийн эрүүл мэндийн нээлттэй хаалганы өдөрлөг гурван өдөр үргэлжилнэ


4-р сарын 20
15 цаг 24 минут

ЗурагӨнөөдөр Сүхбаатарын талбайд “Нийгмийн эрүүд мэнд, нийтийн биеийн тамир” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ.

Нийт гурван өдөр үргэлжлэх тус өдөрлөгт эрүүл мэнд, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 60 байгууллага оролцож үзлэг, зөвлөгөө мэдээлэл өглөө. Спортыг таниулах, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих үүднээс Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулийн суралцагчид нээлттэй бэлтгэлээ сонирхуулсан бол Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн эмнэлгээс эрт илрүүлгийн шинжилгээ авч байв. 

Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-наас зохион байгуулсан уг өдөрлөгийн нээлтэд сайд Э.Батшугар, Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн О.Саранчулуун нар оролцлоо.

Нээлттэй өдөрлөг гурван өдөр үргэлжлэх юм. Тодруулбал өнөөдөр нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирын хүрээнд зохион байгуулсан бол маргааш буюу дөрөвдүгээр сарын 21-ний Мягмар гарагт урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, 22-ны Лхагва гарагт уламжлал анагаах ухаанаар өдөрлөг зохиогдоно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ормузийн хоолой дэлхийн зах зээлийн анхаарлын төвд дахин орж ирэв1 цаг 40 минутын өмнөЭхнэрээ зодсон иргэн удаа дараа иргэний болон цагдаагийн биед халдаж, шаардлага биелүүлээгүй учир үрлэн сумтай буугаар буудсан1 цаг 45 минутын өмнөТөв талбайд нийтийн эрүүл мэндийн нээлттэй хаалганы өдөрлөг гурван өдөр үргэлжилнэ1 цаг 47 минутын өмнөМонголын үнэт цаасны зах зээлийн нийт гүйлгээ 2026 оны эхний улиралд 269.5 тэрбум төгрөгт хүрчээ1 цаг 50 минутын өмнөОслын газрыг орхиж явсан тохиолдолд жолоодох эрхийг нэг жилээр хасна1 цаг 51 минутын өмнөТөр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв1 цаг 55 минутын өмнөЭнэ долоо хоногийн Лхагва гарагт НӨАТ-ын сугалааны тохирол явагдана1 цаг 57 минутын өмнөӨрхийн эмнэлгийн даргаар ажиллахдаа ЭМДС-ын төсвөөс ₮194 саяыг хувийн хэрэгцээндээ зарцуулжээ1 цаг 58 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо2 цагийн өмнөДорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” наадмыг ирэх сард зохион байгуулна2 цаг 38 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ4 сар 17. 15:09Цэргүүдийг зөвшөөрөгдөөгүй ажилд дайчлахгүй байх, алба хаах сонирхлыг нэмэгдүүлэхийг хил хамгаалах байгууллагуудад чиглэл болгожээ4 сар 17. 15:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.