Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо


4-р сарын 20
15 цаг 11 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны 04 дүгээр сарын 20-23-ны өдөр тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо.

Энэ айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 34 жил, Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд тус улсад 20 жилийн дараа хийж байгаа айлчлал юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.

Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар санал солилцох юм.

Айлчлалын үеэр талууд худалдаа, эдийн засаг, банк, газрын тос, эрчим хүч, хот байгуулалт, шинжлэх ухаан, соёл, залуучууд, спорт, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл, музей зэрэг салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичигт гарын үсэг зурна.

Мөн Казахстан-Монголын бизнес форум болохын зэрэгцээ Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн концерт, гэрэл зургийн үзэсгэлэн толилуулна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцохоор төлөвлөж байна.

Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр болсон.

Энэ үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.

Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.

1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр Казахстанд төрийн айлчлал хийсэн. Казахстаны талаас 1993, 1999, 2008 онд Ерөнхийлөгч Н.Назарбаев, 2024 онд Ерөнхийлөгч К.Токаев айлчилсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Аав, ээжийн боловсролын түвшин ахих тусам хүүхдийн өөртөө итгэх итгэл, нээлттэй харилцах чадвар нэмэгдсэн"4 цагийн өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ4 цаг 4 минутын өмнөНогоон автобусны хэргийг анхан шатны шүүх рүү буцаалаа4 сар 21. 15:45"Л.Оюун-Эрдэнийг мөнгө угаасан хэргээр шалгаж байна"4 сар 21. 15:44“Муу зээл”-ийн ангилалд орсон хоршоочдод боломж олгоно4 сар 21. 15:42Хаягдал ясаар органик бордоо, тэжээл, онгоцны дизель түлшний түүхий эд үйлдвэрлэж байна4 сар 21. 15:42Японд ирэх 7 хоногт дахин хүчтэй газар хөдлөх магадлалтай4 сар 21. 15:41Цахилгаан автомашины импорт буурав4 сар 21. 15:41Хүүхэд, залуучуудын театраас Хилчин хотхон хүртэлх авто замыг түр хаана4 сар 21. 15:40“Эсгийн гайхамшиг-Шинэ дуу хоолой” эсгий урлалын өнөөгийн өнгө төрх4 сар 21. 15:39Папиллома вирусийн эсрэг вакцинд сурагчдын 65.5 хувь нь хамрагджээ4 сар 21. 15:38Татвар төлөгчдөд 57.1 тэрбум төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг буцаан олголоо4 сар 21. 15:37
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.