Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” наадмыг ирэх сард зохион байгуулна


4-р сарын 20
14 цаг 33 минут

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадмыг тавдугаар сарын 10-нд зохион байгуулна. 

Тус наадмын талаар Завхан аймгийн нутгийн зөвлөл болон хамтран зохион байгуулагчид Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, дараах мэдээллийг хүргэсэн юм. 

Шагналын сан:

Бүтээлийг 2026 оны тавдугаар сарын 3-ны өдрийг хүртэл Завхан аймгийн нутгийн зөвлөлийн цахим хаягаар хүлээн авна. Тавдугаар сарын 10-нд “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадмыг Улаанбаатар театрт албан ёсоор зохион байгуулна. Бичгийн шатанд шалгарсан 21 уран бүтээлч тайзнаа шүлгээ уншина.

  • Тэргүүн байр: Цом, өргөмжлөл, найман сая төгрөг,
  • Дэд байр: Өргөмжлөл таван сая төгрөг,
  • Гуравдугаар байр: Өргөмжлөл 3 сая төгрөг,
  • Хоёр тусгай байрын эзэнд өргөмжлөл тус бүр 1 сая төгрөгийн шагналын сантай.

Яруу найргийн наадмыг зохион байгуулагчид хэлэхдээ "Завхан аймгийн нутгийн зөвлөлөөс 2026 онд нутгийнхаа түүх соёл, өв уламжлал, алдартан цуутнуудын үйл хэргийг сурталчлан таниулах чиглэлээр санаачилсан томоохон чухал ажлуудын нэг. 

Нэрт яруу найрагч Б.Явуухулангийн уран бүтээлийг алдаршуулж, өвлүүлэх, утга зохиолын хөгжлийг дэмжих, шилдэг яруу найрагчийг тодруулах, яруу найргийн шинэ өнгө төрхийг нээн илрүүлэх, аялгуут сайхан эх хэлээ хайрлан хамгаалахын ач холбогдлыг хүүхэд залууст таниулах зорилгоор “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна" гэлээ. 

Явуухулан сангийн тэргүүн Э.Чинзориг "Чөлөөт болон хайрын тухай хоёр сэдвээр яруу найргийн наадмыг зохион байгуулахаар төлөвлөлөө. 

Зөвхөн Монголынхоо зохиолчдын дунд зохион байгуулна. Дараа жил олон улсын наадам болгож өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Монгол туургатан зохиолчид минь ирэх жил зохион байгуулагдах олон улсын наадамд маань өргөнөөр оролцоорой" гэв. 

 
 

Завхан аймгийн зохиолч, яруу найрагч, орчуулагч, судлаачдын "Мөнх огторгуйн чимэг төв"-ийн тэргүүн Я.Отгонбаяр "Бид шилдэг яруу найрагчийг биш шилдэг шүлгийг шалгаруулна. 

Шүүлтийг шударга явуулна. Наадамд өгч байгаа шүлгийг эхний ээлжинд Завхан аймгийн нутгийн зөвлөлийн мэйл хаягаар хүлээж авна. Цахим шуудангаар илгээсэн шүлгүүдийг тусгайлан томилсон хоёр хүн кодолно. Ийнхүү кодолсон шүлгийг нутгийн зөвлөлийн байранд хяналтын камерын доор томилогдсон таван шүүгч уншиж, улмаар 21 яруу найрагчийг сонгон шалгаруулж гаргаж ирэх юм аа. Ямар нэгэн маргаан гарвал камерын бичлэгийг сэргээж үзэх зохион байгуулалттай.

Наадам нийт дөрвөн үе шаттай байна. Нэгдүгээр үе бичгийн шалгаруулалт байх бол дараагийн үе шатанд 10 яруу найрагч үлдэнэ. Ингэхдээ 10 шүүгч томилоод тайзан дээр сугалаа сугалуулж таван шүүгчийг томилж хоёрдугаар шатыг шүүлгэнэ. Энэ жишгээр дөрвөн үе шаттай байна.

Уламжлалт хэв маягийг эвдэх, шударга байх зорилготой. Анхдугаар наадам гэдэг утгаар нь нэлээд ач холбогдол өгч байгаа" гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Аав, ээжийн боловсролын түвшин ахих тусам хүүхдийн өөртөө итгэх итгэл, нээлттэй харилцах чадвар нэмэгдсэн"3 цаг 55 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ3 цаг 58 минутын өмнөНогоон автобусны хэргийг анхан шатны шүүх рүү буцаалаа4 сар 21. 15:45"Л.Оюун-Эрдэнийг мөнгө угаасан хэргээр шалгаж байна"4 сар 21. 15:44“Муу зээл”-ийн ангилалд орсон хоршоочдод боломж олгоно4 сар 21. 15:42Хаягдал ясаар органик бордоо, тэжээл, онгоцны дизель түлшний түүхий эд үйлдвэрлэж байна4 сар 21. 15:42Японд ирэх 7 хоногт дахин хүчтэй газар хөдлөх магадлалтай4 сар 21. 15:41Цахилгаан автомашины импорт буурав4 сар 21. 15:41Хүүхэд, залуучуудын театраас Хилчин хотхон хүртэлх авто замыг түр хаана4 сар 21. 15:40“Эсгийн гайхамшиг-Шинэ дуу хоолой” эсгий урлалын өнөөгийн өнгө төрх4 сар 21. 15:39Папиллома вирусийн эсрэг вакцинд сурагчдын 65.5 хувь нь хамрагджээ4 сар 21. 15:38Татвар төлөгчдөд 57.1 тэрбум төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг буцаан олголоо4 сар 21. 15:37
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.