М.Нарантуяа-Нара: УИХ-ынхаа эсрэг байгаа УИХ-ын дарга огцрох болзлоо хангалаа


4-р сарын 16
15 цаг 57 минут

Ерөнхийлөгчийн өргөн барьсан Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр болсон.

Үүнийг олон гишүүн эсэргүүцэж байгаагийн нэг нь УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара юм. Тэрбээр өнөөдөр болсон санал хураалтын дараа Ерөнхийлөгчийн Тамгын Газар(ЕТГ)-ын дарга А.Үйлстөгөлдөрийг сэтгүүлчдэд ярилцлага өгч байх үеэр нь тасалж, өөрийн байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр "Ерөнхийлөгч УИХ-д ажлаа тайлагнадаг байх ёстой. Ийм үүрэгтэй болохоос Ерөнхийлөгч УИХ-ыг хянадаг байгууллага биш. ЕТГ-ынхан үүнийг мэдээрэй. Хэдэн Ерөнхийлөгчтэй байгаагаа ойлгохоо больж байна. Мөн УИХ-ынхаа эсрэг байгаа УИХ-ын даргыг эсэргүүцэж байна. Энэ Их Хурал бол Монгол Ардын Нам(МАН)-ын Их Хурал биш, бүх ард түмний Их Хурал шүү" гэсэн юм.

Түүнчлэн "Зөвхөн өөрт ашигтай буюу МАН-ын эрх мэдэлтнүүдэд ашигтай зүйл заалтуудыг нь ярьж, манипуляц хийж байна. Энэ үйлдлээрээ УИХ-ын дарга С.Бямбацогт огцрох болзлоо хангасан. Энэ хууль бол зөвхөн УИХ-ын гишүүдийг журамлах хууль биш, Монголын ардчиллыг булшилж, цаашлаад Монголын ард түмнийг эрхшээлдээ байлгах, төлөөллийнх нь дуу хоолойг боомилж, эрх мэдэлтнүүдийн төлөө кноп дардаг утсан хүүхэлдэйнүүд нь байх эх суурийг хангаж байгаа учраас эсэргүүцэж байна" гэв.

Харин түүнийг УИХ-ын гишүүнээс татгалзахад бэлэн гэдгээ хэд хэдэн удаа илэрхийлсэн талаар нь сэтгүүлч тодруулахад "Би бууж болно. Би буугаад өөрийнхөө чаддаг ажлыг хийгээд явахад энд наймаалцаад байгаа УИХ-ын гишүүдээс сайхан амьдарч чадна. Энэ бол чин үнэн. Гэхдээ би эндээс буулаа гэхэд ард түмний мэдэх эрх, ард түмний дуу хоолой боомилогдох, мөн надад итгэн намайг яван чангарч ард түмний хоолой болоосой гэсэн иргэдийн итгэл сэтгэлд л хоргодож энд байгаа" гэж хариуллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ4 сар 17. 15:09Цэргүүдийг зөвшөөрөгдөөгүй ажилд дайчлахгүй байх, алба хаах сонирхлыг нэмэгдүүлэхийг хил хамгаалах байгууллагуудад чиглэл болгожээ4 сар 17. 15:08СҮХБААТАР: Хөх хотын эмч, мэргэжилтнүүдээс туршлага судаллаа4 сар 17. 15:07"Багш нарын 4, 5 дугаар сарын цалинг Цагаан сарын өмнө татаад олгочихсон байна. Нийгмийн даатгалд ₮44 тэрбумын өр үүссэн"4 сар 17. 15:062.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгосныг илрүүлэв4 сар 17. 15:05Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрлээ4 сар 17. 15:05Авлигын хууль зөрчсөн 22 албан тушаалтанд сахилгын шийтгэл хүлээлгэжээ4 сар 17. 15:02Б.Ган-Очир: Дэлхийн хотууд иргэдийнхээ төлөө байдаг бол манай хот дарга нарын төлөө оршдог4 сар 17. 15:01"Хүүхдэд тохироогүй хоол, хүнс хэрэглүүлэх нь хүчирхийлэл"4 сар 17. 15:0025 зүйлийн 669 амьтныг хууль бусаар агнасныг тогтоожээ4 сар 17. 15:00"Шатахууны үнээс илүү нийлүүлэлтийг хангахад анхаарч байна"4 сар 16. 16:13М.Нарангэрэл: Зочид буудлууд 10 мянган ортой болж байж нэг сая жуулчин хүлээн авч, орлогоо нэмнэ4 сар 16. 16:10
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.