Үндэстний ой санамжийг бататгах үйлсэд түүхийн багш нар манлайлах учиртайг онцлов


4-р сарын 15
17 цаг 23 минут

 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулсан “Эх түүх-Нэг Монгол” уриатай Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн Төрийн ордонд өнөөдөр боллоо. 

 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ, Монголчуудын түүх бол хүн төрөлхтний хөгжил дэвшлийг урагшлуулж, орчин цагийн соёл иргэншлийн үнэт зүйлсийн үндэс суурийг тавьсан дэлхийн түүх гэдгийг тэмдэглэв. Үүний зэрэгцээ аугаа түүхээ өвлүүлэн үлдээх, эх орон, төрт ёс, өвөг дээдэс, өв соёлоороо бахархах сэтгэлийг төлөвшүүлэх, сурталчлан таниулах, үндэстний ой санамжийг бататган бэхжүүлэх үйлсэд түүхийн багш, түүхчид, соён гэгээрүүлэгчид манлайлах учиртайг тодотгосон юм.

 Ерөнхийлөгч цааш хэлэхдээ түүх судлал, олон улсын монгол судлал, мэргэшсэн судлаач, түүхчдийг төрийн бодлогоор дэмжих, Эзэн Богд Чингис хаан, Их Монгол Улс, Эзэнт гүрний түүх судлалыг эрчимжүүлэх, монголчуудын хүн төрөлхтний хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг судлан тодруулах, үнэлж дүгнэх, сурталчлан таниулах, бүх нийтийн түүхийн мэдлэгийг дээшлүүлэх талаар Засгийн газар бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх зэргийг зарлиг болгосон. Мөн эх түүхээ судлан мэдэж, өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэхийн төлөө хүн бүр хувь нэмрээ оруулахыг уриалсан юм.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан уг зөвлөгөөнд оролцож, “Түүхийг заах уу, цаг хугацааг ойлгуулах уу?” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ, “Түүхийн хичээл хэцүү биш хэрнээ хүүхдийг залхаадаг. Энэ нь нэгдүгээрт үндэсний хөтөлбөртэй холбоотой. Манай үндэсний хөтөлбөр хүүхдийг цээжлүүлдэг, хурдан уншуулдаг, нүдлүүлдэг буюу доод эрэмбийн ур чадварыг түлхүү эзэмшүүлдэг. Гэтэл олон улсад дээд эрэмбийн ур чадварыг эзэмшүүлдэг болчихлоо. 

Хоёрдугаарт дэлхийн болон Монголын түүхийг тусад нь заадаг. Ингэснээр монголчуудын дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг өнгөрсөн хугацаанд бүдэгрүүлж ирсэн. Гуравдугаарт түүх ба амьдралын зөрчил. Өөрөөр хэлбэл, түүхийг өнгөрсөн цаг хугацаанд заадаг. Үүний оронд өнгөрсөнд болсон үйл явдал өнөөдөр болон ирээдүйд тохиолдвол яах вэ гэдгийг бодолцож заадаг болох ёстой” хэмээв.

 Үүний зэрэгцээ салбарын сайд түүхийн хичээлийн сургалтын хөтөлбөрийн агуулга, сургалтын арга зүй, сургалтын орчин, сурах бичиг, багш бэлтгэх, чадавхжуулах тогтолцоо, түүхийн шинжлэх ухааны сүүлийн үеийн судалгаа, үр дүн, технологийн дэвшлийг сургалтад хэрхэн ашиглахад чиглэсэн шийдлүүдээр мэдээлэл өгөв. Зөвлөгөөний үеэр “Түүхийн боловсрол: Өнгөрсөн, одоо, ирээдүйн чиг хандлага”, “Монголын түүхийн судалгааны сүүлийн үеийн үр дүн, чиг хандлага”, “Дэлхий дахин дахь Монголын түүх, соёлын судалгаа, сурталчилгаа” сэдвээр илтгэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

 

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсролын яам, бусад яам, холбогдох газар, их сургуулиудын хамтран зохион байгуулсан тус зөвлөгөөнд бүх шатны сургуулийн түүхийн багш, яам, агентлаг, музейн боловсрол хариуцсан арга зүйч, мэргэжилтэн, эрдэмтэн судлаач гээд 600 гаруй хүн оролцов.

Түүхийн багш нарын улсын зөвлөгөөнийг таван жил тутам зохион байгуулж байхаар төлөвлөжээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Сурагчдын үдийн хоол болон цэцэрлэгийн хоолыг ингэж сайжруулж болно5 сар 8. 14:58Өдөрт дор хаяж 3 ширхэг бүйлс идэх нь танд ямар ашигтай вэ?5 сар 8. 14:57"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ5 сар 8. 14:57Энэ сарын 12,13-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, 14-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна5 сар 8. 14:56Азийн наадамд оролцох чөлөөт бөхийн багийн бүрэлдэхүүн тодорлоо5 сар 8. 14:56Ерөнхийлөгчийн тухай хуулийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ5 сар 8. 14:54ОХУ, Умард Солонгосыг холбосон авто замын гүүр дуусах шатандаа орсон нь хиймэл дагуулын зурагт буужээ5 сар 8. 14:53Хууль бусаар харшлын эм худалдаалаад торгуулжээ5 сар 8. 14:53Марко Пологийн мөрөөр: Монгол, Италийн эрдэмтэд түүхийг шинэ өнцгөөр өгүүлэв5 сар 8. 14:52"Хүн ам, жендэр, хөгжлийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно5 сар 8. 10:58Улаанбаатар марафоны гүйлтийн МАРШРУТ5 сар 7. 13:02Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана5 сар 7. 13:01
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.