Яармагийн гүүр орчимд усны чанар сайн үзүүлэлттэй гарчээ


4-р сарын 15
17 цаг 16 минут

Туул голын усны чанарын өнөөгийн байдлын талаар Усны газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

 Усны газрын дарга З.Батбаяр “Бид усны чанарын шинжилгээг улирал тутамд авч байсан бол цаашид сар бүр тогтмол авч байхаар төлөвлөж байна. Энэ удаагийн шинжилгээг өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд авсан. Тухайн үе нь мөс дөнгөж ханзарч эхэлсэн, одоогийнх шиг асуудлууд үүсээгүй байлаа. Шинжилгээг эхлээд Баянзүрх гүүр орчимд хийсэн. Усны чанарын индекс 44.97 гарсан нь “бага зэрэг бохирдолтой” ангилалд хамаарч байна. Харин гурван жилийн өмнө энэ бүсэд ус “цэвэр” ангилалд багтаж байсан. Сайн мэдээ нь гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян болон гэдэсний савханцар нян илрээгүй. Гэвч нийт нянгийн тоо стандарт хэмжээнээс давжээ. Тодруулбал, стандартын дагуу 10 мянгаас доош байх ёстой байтал шинжилгээгээр 20 мянга гарч, зөвшөөрөгдөх хэмжээнээс хоёр дахин их үзүүлэлттэй гарсан. Мөн бусад хэд хэдэн үзүүлэлт стандарт хэмжээнээс давсан байна. 

Харин Маршалын гүүр орчимд хийсэн шинжилгээгээр усны бохирдлын индекс 138.64 болж, “маш бохирдолтой” ангилалд орсон. Өмнө нь энэ бүс нутаг харьцангуй цэвэрт тооцогддог байсан. Судалгааны явцад өмнөх жил дээж авахдаа байршлын хувьд алдаа гаргасныг тогтоосон. Тухайлбал, Маршлын гүүрний дороос бус, Их Тэнгэрийн амнаас ирэх булгийн уснаас дээж авч байсан тул маш цэвэр гэсэн дүн гарч байжээ. Харин энэ удаад гүүрний яг доороос авсан дээж маш бохирдолтой гарсан. Түүнчлэн эндээс гэдэсний бүлгийн савханцар нян илэрсэн. Энэ нь нүхэн жорлонгийн асуудал гэсэн үг. Харин гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян илрээгүй” хэмээн ярилаа.

 

Түүнчлэн Сонсголонгийн гүүр орчим маш бохирдолтой гарсан бол Биокомбинатад усны чанарын индекс 459.64 хүрч, “маш их бохирдолтой” түвшинд хүрчээ. Өөрөөр хэлбэл, усны бохирдолт хамгийн доод түвшинд хүрсэн гэсэн үг аж. Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян илэрсэн байна. Ийм усыг шууд хэрэглэх нь хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж, ялангуяа гэдэс, ходоодны өвчлөл үүсэх нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн гэдэсний савханцар нян стандарт хэмжээнээс 10 дахин ихэсжээ. Үүнээс Эдгээр үзүүлэлт нь Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай шууд холбоотой гэж үзэж байна. Бид Төв цэвэрлэх байгууламжаараа дамжуулаад Туул голын бохирдлын үндсэн шалтгаан болж байна гэсэн үг. Үүнээс цааш Шувуун фабрик орчимд нөхцөл байдал бүр аймшигтай байгааг дурдаад Туул гол бүрэн бохирдсон байна гэдгийг ярилаа.

 

Харин Яармагийн гүүр орчимд усны чанар харьцангуй сайн үзүүлэлттэй гарсныг онцоллоо. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Боом хүнд халдварлаж, шүлхийн шинэ вирус 6000 малыг өвчлүүлэв10 сар 16. 19:10Тээвэрчдийн өмч хөрөнгийг ашиглаж, татаас нэрээр шимэгчилж байна10 сар 16. 19:07Т.Шинэбаярыг суллаж, хилээр гарахыг хориглосон шийдвэр гаргажээ10 сар 16. 19:04Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталлаа10 сар 16. 18:42Газрын тосны үйлдвэрийн төслийн санхүүжүүлэгч Энэтхэгийн төлөөлөгч ажлын явцтай танилцжээ10 сар 16. 18:4050 жил гацсан Эгийн голын УЦС-ын төслийг ОХУ-ын эрдэмтэд дэмжжээ10 сар 16. 18:36Засгийн газар Беларусьтай 17 зүйл бүхий гэрээ байгуулжээ10 сар 16. 16:28Илон маск Теслагийн нисдэг машиныг танилцууллаа10 сар 16. 16:27Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ10 сар 16. 16:27Агаар, орчны шинжилгээ, мэдээллийн төвийг нээлээ10 сар 16. 16:26Биотехникийн ажилд зориулан 500 боодол ногоон тэжээл бэлтгэжээ10 сар 15. 19:01“СҮҮ” хувьцаат компанийн SUU 2.0 үйлдвэрийг ашиглалтад орууллаа10 сар 15. 18:59
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.