1 сая долларын үнэтэй Пикассогийн зургийг 100 еврогоор хожжээ


4-р сарын 15
17 цаг 14 минут

Парис хотын нэгэн оршин суугч ердөө 100 еврогоор сугалааны тасалбар худалдаж аваад алдарт Пабло Пикассогийн 1 сая орчим ам.долларын үнэтэй зургийн эзэн болжээ.

 

58 настай Парисын оршин суугч Ари Ходара гэдэг эрэгтэй "100 еврогоор 1 Пикассо" хэмээх буяны сугалаанд оролцож, алдарт зураачийн "Эмэгтэй хүний нүүр" хэмээх бүтээлийг хожсон байна. Пикассогийн бүтээлүүдийг эртнээс шүтэн биширдэг байсан тэрбээр ресторанд хоол идэж байхдаа сугалааны талаар санамсаргүй олж мэдээд тасалбар худалдаж авчээ. Ялагч болсноо анх дуулаад зохион байгуулагчдаас тоглоом хийж байгаа эсэхийг нь лавласан гэнэ.

 

Энэхүү буяны сугалааны тохирлыг "Christie's" дуудлага худалдааны ордонд мягмар гарагт явуулжээ. Дэлхий даяар нийт 120 мянган тасалбар зарагдаж, 12 сая орчим евро цугларсан ба уг сугалааг Альцгеймерийн өвчний судалгааг дэмжих зорилгоор зохион байгуулжээ. Олсон орлогыг шинжлэх ухааны төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах бол 1 сая орчим еврог уг зургийг эзэмшиж байсан "Opera Gallery"-д шилжүүлнэ. Тус галерейг үүсгэн байгуулагч Жиль Дианы хэлснээр, уг бүтээлийн зах зээлийн бодит үнэлгээ нь ойролцоогоор 1.45 сая евро боловч сугалаанд зориулан хямдруулсан үнээр өгчээ.

 

Парис хотын тэргүүлэх улсын эмнэлгүүдийн дэргэдэх Альцгеймер өвчний судалгааны сангаас сугалааг зохион байгуулсан байна. Энэ бол анх удаа хэрэгжүүлж буй төсөл биш юм. 2013 онд буяны сугалаагаар АНУ-ын гал түймэртэй тэмцэх албаны нэгэн ажилтан алдарт зураачийн "Дуурийн малгайтай хүн" гэдэг бүтээлийг (1914 он) хожиж байжээ. Мөн 2020 онд зохион байгуулсан сугалаанд Италийн нэгэн эмэгтэй азтан болж, Пикассогийн натюрморт зургийг хожсон байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Боом хүнд халдварлаж, шүлхийн шинэ вирус 6000 малыг өвчлүүлэв10 сар 16. 19:10Тээвэрчдийн өмч хөрөнгийг ашиглаж, татаас нэрээр шимэгчилж байна10 сар 16. 19:07Т.Шинэбаярыг суллаж, хилээр гарахыг хориглосон шийдвэр гаргажээ10 сар 16. 19:04Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталлаа10 сар 16. 18:42Газрын тосны үйлдвэрийн төслийн санхүүжүүлэгч Энэтхэгийн төлөөлөгч ажлын явцтай танилцжээ10 сар 16. 18:4050 жил гацсан Эгийн голын УЦС-ын төслийг ОХУ-ын эрдэмтэд дэмжжээ10 сар 16. 18:36Засгийн газар Беларусьтай 17 зүйл бүхий гэрээ байгуулжээ10 сар 16. 16:28Илон маск Теслагийн нисдэг машиныг танилцууллаа10 сар 16. 16:27Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ10 сар 16. 16:27Агаар, орчны шинжилгээ, мэдээллийн төвийг нээлээ10 сар 16. 16:26Биотехникийн ажилд зориулан 500 боодол ногоон тэжээл бэлтгэжээ10 сар 15. 19:01“СҮҮ” хувьцаат компанийн SUU 2.0 үйлдвэрийг ашиглалтад орууллаа10 сар 15. 18:59
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.