"Монгол Улсын төрийн аль ч байгууллага өнөөдрөөс IT программ хөгжүүлэхгүй"


4-р сарын 15
17 цаг 05 минут

"Монгол Улсын төрийн аль ч байгууллага өнөөдрөөс IT программ хөгжүүлэхгүй"

ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг:

-Ерөнхий сайдын хэрэгжүүлж байгаа “Чөлөөлье” санаачилга салбар болгонд эрчимтэй хэрэгжиж байна. Энэ хүрээнд Засгийн газраас нийслэлээс олгож байгаа 146 зөвшөөрлийг мэдэгдэж эхэлдэг болох тогтоолын төслийг баталлаа. Ингэснээр фитнесс, кофе шоп, гуталчин, оёдолчин зэрэг эрсдэл багатай бизнес эрхлэх гэж байгаа иргэд E-Business сайтаар хүсэлтээ өгнө. Засгийн газраас тухайн бизнесийг эрхлэхэд хэрэгтэй мэдээллийг иргэний хувийн хаягт хүргүүлнэ. Тэгэхээр төрийн байгууллага өөрөө иргэндээ очиж үйлчилдэг болох нь.

Мөн Монгол Улсын аль ч төрийн байгууллага өнөөдрөөс IT программ хөгжүүлэхээ болилоо. Өөрөөр хэлбэл, төсвийн хөрөнгөөр программ хангамж хөгжүүлэхгүйгээр хувийн хэвшлийн программ хангамжийг ашиглаад явна. Төр мэдээллийн сангаа, аюулгүй байдлаа хариуцна. Харин хөгжүүлэлтийг хувийн хэвшил хариуцах нөхцөл өнөөдрөөс бүрдлээ.

Монгол Улс 2015 оноос хойш улсын төсвийн хөрөнгөөр 100 гаруй тэрбум, гадаадын зээл тусламжаар 230 гаруй сая ам.долларын хөрөнгийг программ хангамж, систем хөгжүүлэхэд зарцуулжээ. Цаашид энэ байдлаар явбал төр өөрөө хүний нөөцийн дутагдалд орно, мөн хөгжүүлэлтийн зардал нэмэгдсээр байх учраас хувийн хэвшлийн чадамжид итгэж энэ шийдвэрийг гаргалаа.

Мөн өнгөрсөн 7 хоногт төрийн албан хаагчдыг 7 хоногийн нэг өдөр зайнаас ажиллуулах шийдвэр гарсан. ЗГХЭГ хэрэгжилтийг шахаж ажилласан. Ингэснээр Монгол Улсын 59 агентлаг, яам, төрийн байгууллага, нийслэлийн 9 байгууллага ба түүний харьяа 99 байгууллагын ажилчид нэг өдөр зайнаас ажиллах зохицуулалтыг хэрэгжүүлж байна.

Иргэдэд хүндрэл учруулахгүйн үүднээс хэн гэдэг албан хаагч 7 хоногийн, сарын аль өдөр зайнаас ажиллаж байгаа вэ гэдэг мэдээллийг төрийн байгууллага вэб сайтаар болон цахим хуудсаар нээлттэй мэдээлэх чиглэлийг өнөөдөр өглөө.

Тайлангаас төрийн албан хаагчдыг чөлөөлөх хэрэгтэй гэж Ерөнхий сайд мэдээлсэн. Дээд албан тушаалтны яг одоо буюу яаралтай гэх, дата нэхэх зэрэг тайлан ажлын ачааллыг илүү ихээр үүсгэж байгааг судалгаагаар тогтоосон.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Сурагчдын үдийн хоол болон цэцэрлэгийн хоолыг ингэж сайжруулж болно5 сар 8. 14:58Өдөрт дор хаяж 3 ширхэг бүйлс идэх нь танд ямар ашигтай вэ?5 сар 8. 14:57"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ5 сар 8. 14:57Энэ сарын 12,13-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, 14-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна5 сар 8. 14:56Азийн наадамд оролцох чөлөөт бөхийн багийн бүрэлдэхүүн тодорлоо5 сар 8. 14:56Ерөнхийлөгчийн тухай хуулийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ5 сар 8. 14:54ОХУ, Умард Солонгосыг холбосон авто замын гүүр дуусах шатандаа орсон нь хиймэл дагуулын зурагт буужээ5 сар 8. 14:53Хууль бусаар харшлын эм худалдаалаад торгуулжээ5 сар 8. 14:53Марко Пологийн мөрөөр: Монгол, Италийн эрдэмтэд түүхийг шинэ өнцгөөр өгүүлэв5 сар 8. 14:52"Хүн ам, жендэр, хөгжлийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно5 сар 8. 10:58Улаанбаатар марафоны гүйлтийн МАРШРУТ5 сар 7. 13:02Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана5 сар 7. 13:01
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.