“Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ


4-р сарын 10
17 цаг 13 минут

ЦДБЭЧ-ын материаллаг баазыг түшиглэн сонгогдсон алба хаагчдыг морин хуурын сургалтад хамруулах төслийг эхлүүллээ. 

Ерөнхийлөгчийн “МОРИН ХУУРЫГ ЭРХЭМЛЭН ДЭЭДЭЛЖ, ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ ТУХАЙ” зарлигийг хэрэгжүүлэх, хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор эхлүүлсэн байна.

Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар зохион байгуулж буй энэ сургалтад төрлийн цэргийн командлал, удирдах газар, нэгтгэл, ангиудаас сонгогдсон алба хаагчид хамрагдаж байна. 

Тэд морин хуур хөгжмийн анхан шатны мэдлэг, ур чадвар эзэмшиж, үндэсний өв соёлын үнэ цэнэ, уламжлалыг ойлгон өвлөх, эх оронч үзлээр төлөвшүүлэх үйлсэд гар бие оролцон, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах юм. Цаашид тус сургалтыг хөдөө орон нутаг дахь анги, салбаруудын алба хаагчдыг хамруулж, үе шаттайгаар өргөжүүлэхээр төлөвлөөд байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна1 цаг 45 минутын өмнө"Улаанбаатар марафон"-ы бүртгэлийн хураамж 5000-90,000 төгрөг байна1 цаг 45 минутын өмнө"Цэц УИХ-ын хувь заяаг шийддэг болбол ноцтой байдал үүснэ"1 цаг 46 минутын өмнөАН-ын ЕНБД, дэд дарга нарыг сарын дотор томилно1 цаг 47 минутын өмнө“Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ1 цаг 48 минутын өмнөУИХ-ын гишүүд Харбины гэрээгээр сонсгол хийхийг дэмжсэнгүй1 цаг 49 минутын өмнөОХУ-аас дизель түлш хөнгөлөлттэй үнээр эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ1 цаг 51 минутын өмнөАН-ын бүлэг завсарлага авснаар Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн "хувь заяа" ирэх Пүрэв гарагт шийдэгдэхээр болов1 цаг 51 минутын өмнөЭ.Батшугар: Сүүлийн дөрвөн өдөр Excel дээр компьютер гацтал суулаа. Оюутолгойн 20 мянган хувьсагчаас ч том файлууд байна1 цаг 52 минутын өмнөГ.Лувсанжамц: Ардчилсан засаглал аравхан хүний гарт орно1 цаг 53 минутын өмнөХ.Баасанжаргал: Ардчилал нуран унаж байгааг бид харж байна4 сар 9. 21:42Гадаад сөрөг шок үргэлжилбэл Монгол Улс макро эдийн засгаа тогтвортой байлгах, эмзэг бүлгийн өрхүүдээ хамгаалах нь тулгамдсан асуудал болно4 сар 9. 21:40
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.