УИХ-ын гишүүд Харбины гэрээгээр сонсгол хийхийг дэмжсэнгүй


4-р сарын 10
17 цаг 12 минут

УИХ-ын гишүүд Харбины гэрээгээр сонсгол хийхийг дэмжсэнгүйУлсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүнээс 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр  “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн.

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хурлаар  энэ төслийг хэлэлцэв. Гэвч тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

УИХ-ын гишүүн Д.Ганбат өнөөдөр мэдэгдэл хийж, "Харбины гэрээтэй холбоотой сонсголоор УИХ-ын МАН-ын бүлэг намрын чуулганы төгсгөлд завсарлага авсан. Уг нь тав хоногийн завсарлага авдаг. Энэ завсарлага хаврын чуулган эхэлснээр дууссан ч өнөөдөр хуралдаан 30 минут хоцорч эхэллээ. Ингэж хууль зөрчигдөж байгаа нь зохисгүй. 

Харбины гэрээний ард маш олон асуудал бий. УИХ-ын дарга, МАН-ын дарга хөдөө явж байгаа ч иргэд "Яагаад Харбины сонсголыг хийхгүй байна вэ" гэж их асууж байна. Ж.Баярмаа, бусад гишүүдэд ч энэ талаар олон хүн хандаж, олон иргэн утастаж асуусан.


2024 оны сонгуулиас эхлээд янз бүрийн засгийн бодлого, томоохон төслүүд хүртэл энэ гэрээтэй холбоотой гэж хэлж болно. Мухар төмөр зам, зарим гэрээнүүд цаашлаад энэ асуудал руу хүрдэг. Зөвхөн нэг хэсгийг нь харахад энэ гэрээний алдагдал нь Монгол Улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний буюу 34-36 их наяд төгрөг гэж яригдаж байна.

Оюутолгойн сонсгол хийсэн. Харбины гэрээний сонсголыг яагаад хийж болохгүй гэж. Сонсголыг цаг тухайд нь хийвэл ард түмэнд ирэх хохирол багасна, авлига, луйвар буурна гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна1 цаг 43 минутын өмнө"Улаанбаатар марафон"-ы бүртгэлийн хураамж 5000-90,000 төгрөг байна1 цаг 44 минутын өмнө"Цэц УИХ-ын хувь заяаг шийддэг болбол ноцтой байдал үүснэ"1 цаг 45 минутын өмнөАН-ын ЕНБД, дэд дарга нарыг сарын дотор томилно1 цаг 46 минутын өмнө“Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ1 цаг 47 минутын өмнөУИХ-ын гишүүд Харбины гэрээгээр сонсгол хийхийг дэмжсэнгүй1 цаг 48 минутын өмнөОХУ-аас дизель түлш хөнгөлөлттэй үнээр эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ1 цаг 49 минутын өмнөАН-ын бүлэг завсарлага авснаар Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн "хувь заяа" ирэх Пүрэв гарагт шийдэгдэхээр болов1 цаг 50 минутын өмнөЭ.Батшугар: Сүүлийн дөрвөн өдөр Excel дээр компьютер гацтал суулаа. Оюутолгойн 20 мянган хувьсагчаас ч том файлууд байна1 цаг 50 минутын өмнөГ.Лувсанжамц: Ардчилсан засаглал аравхан хүний гарт орно1 цаг 52 минутын өмнөХ.Баасанжаргал: Ардчилал нуран унаж байгааг бид харж байна4 сар 9. 21:42Гадаад сөрөг шок үргэлжилбэл Монгол Улс макро эдийн засгаа тогтвортой байлгах, эмзэг бүлгийн өрхүүдээ хамгаалах нь тулгамдсан асуудал болно4 сар 9. 21:40
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.