ОХУ-аас дизель түлш хөнгөлөлттэй үнээр эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ


4-р сарын 10
17 цаг 11 минут

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковийг /2026.04.10/ хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Н.Учрал өндөр хариуцлагатай албанд томилогдсонтой холбогдуулан ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин, Бүх Оросын улс төрийн “Нэгдсэн Орос” намын дарга Д.А.Медведев зэрэг албаны хүмүүсээс мэндчилгээ ирүүлснийг талархан хүлээн авснаа илэрхийлээд Монгол Улсын Засгийн газар Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх үйл хэрэгт хамтран ажиллахаа нотлов.

Ерөнхий сайд Н.Учрал түлш, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны талаар тодорхой асуудлаар ярилцлаа. Тухайлбал,

Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт протоколыг Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлого, Төсөв болон Эдийн засгийн байнгын хороодоор хэлэлцэж дэмжсэн. Ойрын хугацаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Москва хотноо уг хэлэлцээрийн нэмэлт протоколд гарын үсэг зурна.

Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдал нь олон улсын эрчим хүчний зах зээлд тогтворгүй байдал үүсгэж, газрын тосны бүтээгдэхүүний үнэ огцом өсөхөд шууд нөлөөлж байна. Энэхүү үнийн өсөлт нь манай улсын зам тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг салбарт хүндрэл сорилт учруулж эхэлж байна. Уул уурхайн салбар идэвхжиж, мөн хаврын тариалалт эхэлж буй энэ үед газрын тосны бүтээгдэхүүн, түүний дотор дизель түлшийг хөнгөлөлттэй нөхцөлөөр зургаан сараас доошгүй хугацаанд худалдан авах хүсэлтэй байна. Цаашид газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэхээр Засгийн газар төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын бэлтгэл ажил эхлүүлснийг тэмдэглэв.

зураг
 

Мөн манай улсын хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын гол түүхий эд болох аммиакийн шүүний тасралтгүй, тогтвортой нийлүүлэлтэд анхаарч дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Цаашид энэ асуудлаар хоёр тал тусгайлсан хэлэлцээр байгуулах саналтай байгааг онцоллоо.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралыг Орос-Монголын харилцаанд онцгой анхаарал хандуулдагт талархал илэрхийлээд УИХ-ын даргын хувиар ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал нь чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэв.

зураг
 

Ерөнхий сайдын дурдсан асуудлуудыг оросын талын холбогдох удирдлагуудад уламжлахаар тогтож, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, соёл, спорт, хүмүүнлэгийн зэрэг салбарт хэрэгжүүлэх хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна1 цаг 49 минутын өмнө"Улаанбаатар марафон"-ы бүртгэлийн хураамж 5000-90,000 төгрөг байна1 цаг 50 минутын өмнө"Цэц УИХ-ын хувь заяаг шийддэг болбол ноцтой байдал үүснэ"1 цаг 51 минутын өмнөАН-ын ЕНБД, дэд дарга нарыг сарын дотор томилно1 цаг 52 минутын өмнө“Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ1 цаг 53 минутын өмнөУИХ-ын гишүүд Харбины гэрээгээр сонсгол хийхийг дэмжсэнгүй1 цаг 54 минутын өмнөОХУ-аас дизель түлш хөнгөлөлттэй үнээр эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ1 цаг 55 минутын өмнөАН-ын бүлэг завсарлага авснаар Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн "хувь заяа" ирэх Пүрэв гарагт шийдэгдэхээр болов1 цаг 56 минутын өмнөЭ.Батшугар: Сүүлийн дөрвөн өдөр Excel дээр компьютер гацтал суулаа. Оюутолгойн 20 мянган хувьсагчаас ч том файлууд байна1 цаг 56 минутын өмнөГ.Лувсанжамц: Ардчилсан засаглал аравхан хүний гарт орно1 цаг 58 минутын өмнөХ.Баасанжаргал: Ардчилал нуран унаж байгааг бид харж байна4 сар 9. 21:42Гадаад сөрөг шок үргэлжилбэл Монгол Улс макро эдийн засгаа тогтвортой байлгах, эмзэг бүлгийн өрхүүдээ хамгаалах нь тулгамдсан асуудал болно4 сар 9. 21:40
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.