АН-ын бүлэг завсарлага авснаар Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн "хувь заяа" ирэх Пүрэв гарагт шийдэгдэхээр болов


4-р сарын 10
17 цаг 10 минут

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан парламентын гишүүнийг эгүүлэн татдаг болох тухай хуулийг хэлэлцэхийг дэмжих эсэхийг өнөөдөр шийдэх байв. 

Гэтэл УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтыг нэг хоногоор хойшлуулах хүсэлт гарсан. 

Тэрбээр "Манай намын Үндэсний бодлогын хорооны хурал дуусаагүй үргэлжилж байгаа тул гишүүдийн ирц хангалтгүй байна. Тиймээс гишүүдийг чуулганы хуралдаанд биечлэн оролцуулах боломжоор хангах үүднээс АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авъя" гэсэн юм. 

Ийнхүү АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авснаар Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалт ирэх долоо хоногийн Пүрэв гараг хүртэл хойшлов. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна1 цаг 51 минутын өмнө"Улаанбаатар марафон"-ы бүртгэлийн хураамж 5000-90,000 төгрөг байна1 цаг 52 минутын өмнө"Цэц УИХ-ын хувь заяаг шийддэг болбол ноцтой байдал үүснэ"1 цаг 53 минутын өмнөАН-ын ЕНБД, дэд дарга нарыг сарын дотор томилно1 цаг 54 минутын өмнө“Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ1 цаг 55 минутын өмнөУИХ-ын гишүүд Харбины гэрээгээр сонсгол хийхийг дэмжсэнгүй1 цаг 56 минутын өмнөОХУ-аас дизель түлш хөнгөлөлттэй үнээр эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ1 цаг 57 минутын өмнөАН-ын бүлэг завсарлага авснаар Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн "хувь заяа" ирэх Пүрэв гарагт шийдэгдэхээр болов1 цаг 58 минутын өмнөЭ.Батшугар: Сүүлийн дөрвөн өдөр Excel дээр компьютер гацтал суулаа. Оюутолгойн 20 мянган хувьсагчаас ч том файлууд байна1 цаг 58 минутын өмнөГ.Лувсанжамц: Ардчилсан засаглал аравхан хүний гарт орно2 цагийн өмнөХ.Баасанжаргал: Ардчилал нуран унаж байгааг бид харж байна4 сар 9. 21:42Гадаад сөрөг шок үргэлжилбэл Монгол Улс макро эдийн засгаа тогтвортой байлгах, эмзэг бүлгийн өрхүүдээ хамгаалах нь тулгамдсан асуудал болно4 сар 9. 21:40
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.