Г.Лувсанжамц: Ардчилсан засаглал аравхан хүний гарт орно


4-р сарын 10
17 цаг 08 минут
Г.Лувсанжамц: Ардчилсан засаглал аравхан хүний гарт орно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц нүүр номоороо дамжуулан дараах байр суурь илэрхийлэв.


УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:

-Монгол Улсын төрийг сонгох эрх танд бий. Сонгохгүй байх эрх ч танд бий. Харамсалтай нь, өнөөдөр чуулганаар хэлэлцэх “Гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох” санал хураалт энэ эрхийг та биднээс авч, цөөн хэдэн хүнд өгөхөөр байгаа тул хуулийн төслийг би дэмжихгүй. Ийм агуулгатай хуулийг хэлэлцэх эрх надад ч, УИХ-д ч байхгүй. Хэрэв энэ хууль батлагдвал ард түмнээс сонгогддог ардчилсан засаглал Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүн болон сонгуулиар олонх болсон намын дарга буюу ердөө аравхан хүний гарт орно.

Түмнээ төлөөлж, төрөө түшиж байгаа хүн тангарагтаа үнэнч байж, ёс зүйтэй байх ёстой. Байж чадахгүй бол та түүнийг дахин сонгохгүй байхад болно. Энэ эрх зөвхөн танд байх ёстой. Өөр хэнд ч энэ эрх байх ёсгүй.

Улстөрч ирнэ. Улстөрч явна. Монголын ардчилал мөнх оршино.

Ганзоригийн Лувсанжамц би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлнэ гэж тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.

Хуулийн төсөлд доорх гурван заалт байгаа нь миний дэмжихгүй шалтгаан болно:

9.1.4. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т зааснаар гишүүн Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд танилцуулсан;

9.1.6. Хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүнийг нэр дэвшүүлсэн намын төлөөллийн төв байгууллага эсхүл эвслийг төлөөлөх байгууллага ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, уг гишүүнийг эгүүлэн татах саналаа Улсын Их Хурлын даргад Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгээр уламжлан өргөн мэдүүлж, Улсын Их Хурал нээлттэй хэлэлцэн, илээр санал хурааж гишүүдийн олонх дэмжсэн;

9.4. Энэ зүйлийн 9.1.6-д заасан үндэслэлтэй холбоотой иргэний гомдлыг Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо урьдчилан хянан үзэж, үндэслэл бүхий гэж үзвэл дэд хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар нээлттэй хэлэлцэж, илээр санал хураан Улсын Их Хурлын гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна1 цаг 44 минутын өмнө"Улаанбаатар марафон"-ы бүртгэлийн хураамж 5000-90,000 төгрөг байна1 цаг 45 минутын өмнө"Цэц УИХ-ын хувь заяаг шийддэг болбол ноцтой байдал үүснэ"1 цаг 45 минутын өмнөАН-ын ЕНБД, дэд дарга нарыг сарын дотор томилно1 цаг 46 минутын өмнө“Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ1 цаг 47 минутын өмнөУИХ-ын гишүүд Харбины гэрээгээр сонсгол хийхийг дэмжсэнгүй1 цаг 48 минутын өмнөОХУ-аас дизель түлш хөнгөлөлттэй үнээр эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ1 цаг 50 минутын өмнөАН-ын бүлэг завсарлага авснаар Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн "хувь заяа" ирэх Пүрэв гарагт шийдэгдэхээр болов1 цаг 50 минутын өмнөЭ.Батшугар: Сүүлийн дөрвөн өдөр Excel дээр компьютер гацтал суулаа. Оюутолгойн 20 мянган хувьсагчаас ч том файлууд байна1 цаг 51 минутын өмнөГ.Лувсанжамц: Ардчилсан засаглал аравхан хүний гарт орно1 цаг 53 минутын өмнөХ.Баасанжаргал: Ардчилал нуран унаж байгааг бид харж байна4 сар 9. 21:42Гадаад сөрөг шок үргэлжилбэл Монгол Улс макро эдийн засгаа тогтвортой байлгах, эмзэг бүлгийн өрхүүдээ хамгаалах нь тулгамдсан асуудал болно4 сар 9. 21:40
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.