Төлөвлгөөт бус, иргэдийн өргөдөл гомдлоор хийх хяналт, шалгалт хэвийн үргэлжилнэ


4-р сарын 8
15 цаг 52 минут

Төлөвлгөөт бус, иргэдийн өргөдөл гомдлоор хийх хяналт, шалгалт хэвийн үргэлжилнэЗасгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг Засгийн газрын өнөөдрийн /2026.04.08/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулав.

Тэрбээр, Засгийн газраас санаачилсан “Чөлөөлье” аяны хүрээнд хоёр том ажлыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Эхнийх нь, 2026 онд хийхээр төлөвлөсөн 9376 салбарын төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлыг өнөөдөр цуцаллаа. Харин төлөвлгөөт бус болон иргэдийн өргөдөл гомдлоор, мөн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахтай холбоотойгоор хийгдэх хяналт, шалгалтын ажлууд хэвийн үргэлжилнэ. 

Төлөвлөгөөт 9376  хяналт шалгалтын ажлыг цуцалснаар иргэд, бизнес эрхлэгчдэд учрах дарамт, чирэгдэл, тодорхойгүй байдлыг халах ач холбогдолтой. Ингэснээр нэг талаас төрийн байгууллагын албан хаагчдын ажлын хиймэл ачааллыг бууруулах, хамгийн гол нь бизнес эрхлэгчдийг дэмжих, байгаль орчинд ээлтэй бизнес эрхлэх боломж олгох зорилгоор Засгийн газраас энэ шийдвэрийг гаргасан. 

Хоёрдугаарт, Төрийн албан хаагчдыг тайлангаас чөлөөлөх зорилгоор төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, төрийн байгууллагын ажлын ачааллыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлд ахиц гарах тогтоол батлагдлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үндэстний ой санамжийг бататгах үйлсэд түүхийн багш нар манлайлах учиртайг онцлов38 минут 30 секундын өмнөАрдчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилов43 минут 27 секундын өмнөЗ.Энхболд нарын шүүх хурал 3 дахь өдрөө үргэлжилж байна44 минут 16 секундын өмнөЯармагийн гүүр орчимд усны чанар сайн үзүүлэлттэй гарчээ45 минут 36 секундын өмнө1 сая долларын үнэтэй Пикассогийн зургийг 100 еврогоор хожжээ46 минут 44 секундын өмнө"ОХУ Хятадын эрчим хүчний хомсдолыг нөхөх боломжтой"47 минут 23 секундын өмнөДэлхийн газрын тосны нийлүүлэлт огцом буурсан байна53 минут 51 секундын өмнөЭрүүл мэндийн салбарынхны цалинг энэ онд дөрвөн удаа нэмнэ54 минут 20 секундын өмнө"Монгол Улсын төрийн аль ч байгууллага өнөөдрөөс IT программ хөгжүүлэхгүй"55 минут 41 секундын өмнөЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ57 минут 17 секундын өмнөБизнес эрхлэгчдэд чиглэсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгууллаа4 сар 14. 18:42Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 14. 18:40
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.