Ерөнхий сайд албан даалгавар бүхий 49 үүрэг чиглэлийг сайд нарт өгчээ


4-р сарын 8
15 цаг 50 минут

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар сайд нар мэдээлэл хийлээ.

 

Өнөөдрийн ээлжит хуралдаанаар 23 асуудлыг хэлэлцсэн ба Ерөнхий сайдын албан даалгавар бүхий 49 үүрэг чиглэлийг сайд нарт өгсөн байна. Мөн хувийн хэвшлийг саадгүй үйл ажиллагаа явуулах хүрээнд төрөөс явуулдаг 9376 хяналт, шалгалтыг зогсоохоор болсныг Шадар сайд Н.Номтойбаяр мэдээллээ.  

Тэрбээр “Засгийн газрын хуралдаанд Ерөнхий сайд найман асуудлаар үүрэг даалгавар өгсөн. Ойрх Дорнодод үүсэж байгаа асуудалтай холбоотой Монгол Улсад шууд болон шууд бусаар нөлөөлөл их байна. Ерөнхий сайд Н.Учрал аливаа асуудлыг шийдэхдээ шалтаг тоочих бус, шийдэл эрэлхийлж түргэн шуурхай ажиллах зарчим баримталж байгаа. Энэ хүрээнд нэн тэргүүнд хувийн хэвшлээ бүхий л боломжоор дэмжинэ. Төрөөс шат дараатай хийгддэг олон шалгалтыг цуцалж, хувийн хэвшлийг хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангахаар боллоо. Улсын нөөцөөс гаргаж байгаа 5.3 тэрбум төгрөгийг болзошгүй хямралд бэлэн байдлыг хангах хүрээнд тоног төхөөрөмж бэлдэнэ” гэв. 

Түүнчлэн төрийн албан хаагчдыг долоо хоногийн тодорхой өдрүүдэд цахимаар ажиллуулах асуудлыг салбарын сайд нар бие даан шийдвэрлэх боломжтойг хурлын үеэр онцоллоо. 

Энэ талаар ярихдаа, “Энэ бол зардал хэмнэх, эдийн засаг болон нийгмийн ач холбогдолтой хувилбар. Салбарын сайд нар ажлын ачаалал, цаг үеийн нөхцөл байдалтайгаа уялдуулан үүнийг шийдэх эрхтэй” хэмээн тайлбарлав. 

Мөн хувийн хэвшлийн хувьд ажилтнуудаа зайнаас ажиллуулах эсэх нь тухайн байгууллагын дотоод шийдвэр бөгөөд энэ нь хууль зөрчсөн асуудал биш гэдгийг тодотгосон юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үндэстний ой санамжийг бататгах үйлсэд түүхийн багш нар манлайлах учиртайг онцлов45 минут 52 секундын өмнөАрдчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилов50 минут 49 секундын өмнөЗ.Энхболд нарын шүүх хурал 3 дахь өдрөө үргэлжилж байна51 минут 38 секундын өмнөЯармагийн гүүр орчимд усны чанар сайн үзүүлэлттэй гарчээ52 минут 58 секундын өмнө1 сая долларын үнэтэй Пикассогийн зургийг 100 еврогоор хожжээ54 минут 6 секундын өмнө"ОХУ Хятадын эрчим хүчний хомсдолыг нөхөх боломжтой"54 минут 45 секундын өмнөДэлхийн газрын тосны нийлүүлэлт огцом буурсан байна1 цаг 2 минутын өмнөЭрүүл мэндийн салбарынхны цалинг энэ онд дөрвөн удаа нэмнэ1 цаг 2 минутын өмнө"Монгол Улсын төрийн аль ч байгууллага өнөөдрөөс IT программ хөгжүүлэхгүй"1 цаг 4 минутын өмнөЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ1 цаг 5 минутын өмнөБизнес эрхлэгчдэд чиглэсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгууллаа4 сар 14. 18:42Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 14. 18:40
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.