Ц.Идэрбат: Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд зориулж хүүгүй урт хугацаатай зээл олгох шийдвэрийг гаргалаа


4-р сарын 8
15 цаг 39 минут

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат танилцууллаа. 

Тодруулбал хүнсний ногооны үнийн өсөлтөөс сэргийлэх тухайд дараах мэдээллийг хүргэсэн юм. 



Энэ талаар "Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын тогтоол, албан даалгавар гарсан. Энэ хоёр эрх зүйн актад хөдөө аж ахуйн салбартай холбоотой ямар зүйл заалт орсон талаарх товч мэдээллийг өгье.

Засгийн газрын тогтоолын нэг бол “Хүнсний бүтээгдэхүүн, хүнсний ногооны хангалтыг сайжруулж, нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авах" гэсэн агуулгатай. Үүн дотроо хөдөө аж ахуй, газар тариалантай холбоотой хоёр гурван том заалт орж байгаа.

  1. Хүнсний ногоо тариалагчдад Газрын тухай хуулиар олгогдсон эрхүүдийг нь олгох ажил. Энэ чиглэлд эрчимтэй ажиллах үүргийг нийслэлийн аймгийн Засаг дарга нарт олгож байгаа.
  2. Нөгөө талаар хүнсний ногооны хүртээмж, чанарыг сайжруулах хүрээнд үрийн нэг тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлээд энэ мөнгөөр дөрвөн төрлийн ногооны үрийг авч, хөнгөлөлттэй үнээр буюу зээлээр олгох шийдвэрийг гаргаж байгаа.

Хэдийгээр нэг тэрбум төгрөгийн үр гэж хэлж байгаа боловч энэ нь тариаланчдын гар дээр очоод газрын хөрсөнд шингэснээр 18 орчим тонн ногоо ургах боломжтой шийдвэрийг гаргалаа.

Нөгөө талдаа хүлэмжийн аж ахуй, зуны болон өвлийн хүлэмжийн асуудал дээр Засгийн газар онцгой анхааръя.

Зуны хүлэмжид 2.1 тэрбум төгрөгийн худалдан авалт хийлгэх, хувиараа хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд зориулж хүүгүй урт хугацаатай зээл олгох шийдвэрийг гаргалаа.

Нөгөө талдаа өвлийн хүлэмжийн асуудал манай улсад хурцаар тавигддаг. Тэр утгаараа хөгжлийн хувьд нэлээд өсөлттэй яваа салбар.

Өвлийн хүлэмжийг ажиллуулахад манай улсын цаг агаарын нөхцөл байдалд халаалтын асуудал мөн хүндрэл учруулдаг. Үүнийгээ цахилгаанаар шийддэг. Тиймээс цахилгааны үнэд хөнгөлөлт үзүүлэхээр болж байгаа.

Өнгөрсөн хугацаанд жилд 330 орчим сая төгрөгийн цахилгааны хөнгөлөлтийг өвлийн хүлэмж ажиллуулж байгаа ААН, иргэдэд олгодог байсан бол дээр дурдсан тогтоол хэрэгжсэнээр 400 гаруй сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх бололцоо бүрдэх юм" гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Боом хүнд халдварлаж, шүлхийн шинэ вирус 6000 малыг өвчлүүлэв10 сар 16. 19:10Тээвэрчдийн өмч хөрөнгийг ашиглаж, татаас нэрээр шимэгчилж байна10 сар 16. 19:07Т.Шинэбаярыг суллаж, хилээр гарахыг хориглосон шийдвэр гаргажээ10 сар 16. 19:04Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталлаа10 сар 16. 18:42Газрын тосны үйлдвэрийн төслийн санхүүжүүлэгч Энэтхэгийн төлөөлөгч ажлын явцтай танилцжээ10 сар 16. 18:4050 жил гацсан Эгийн голын УЦС-ын төслийг ОХУ-ын эрдэмтэд дэмжжээ10 сар 16. 18:36Засгийн газар Беларусьтай 17 зүйл бүхий гэрээ байгуулжээ10 сар 16. 16:28Илон маск Теслагийн нисдэг машиныг танилцууллаа10 сар 16. 16:27Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ10 сар 16. 16:27Агаар, орчны шинжилгээ, мэдээллийн төвийг нээлээ10 сар 16. 16:26Биотехникийн ажилд зориулан 500 боодол ногоон тэжээл бэлтгэжээ10 сар 15. 19:01“СҮҮ” хувьцаат компанийн SUU 2.0 үйлдвэрийг ашиглалтад орууллаа10 сар 15. 18:59
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.