“Виз гаргаж өгнө“ гэж 491 иргэнийг хохироосон этгээдээс 3.2 тэрбум төгрөг гаргуулж, хохирогчдод олгохоор болжээ


4-р сарын 7
16 цаг 26 минут

ГИХГ: "Виз гаргана" хэмээн гэж их хэмжээний мөнгө авахыг завдсан

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас "Виз гаргаж өгнө" хэмээн иргэдийг залилсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүллээ. Хэргийг тодруулбал, Л.Э нь “Севеникс виз консултинг” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа “Австрали, Америк, Канад, Шинэ зеланд, Солонгос, Герман улсын виз гаргаж өгнө” гэж нэр бүхий 491 иргэнтэй аяллын болон ажлын визний гэрээ байгуулан хуурч, нийт 3,6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан.

Тус хэрэгт Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэг (Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд Л.Э-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 3,2 тэрбум төгрөгийг гаргуулан нэр бүхий 491 хохирогчид олгохоор шийдвэрлэжээ.

 
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үндэстний ой санамжийг бататгах үйлсэд түүхийн багш нар манлайлах учиртайг онцлов1 цаг 25 минутын өмнөАрдчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилов1 цаг 30 минутын өмнөЗ.Энхболд нарын шүүх хурал 3 дахь өдрөө үргэлжилж байна1 цаг 30 минутын өмнөЯармагийн гүүр орчимд усны чанар сайн үзүүлэлттэй гарчээ1 цаг 32 минутын өмнө1 сая долларын үнэтэй Пикассогийн зургийг 100 еврогоор хожжээ1 цаг 33 минутын өмнө"ОХУ Хятадын эрчим хүчний хомсдолыг нөхөх боломжтой"1 цаг 34 минутын өмнөДэлхийн газрын тосны нийлүүлэлт огцом буурсан байна1 цаг 40 минутын өмнөЭрүүл мэндийн салбарынхны цалинг энэ онд дөрвөн удаа нэмнэ1 цаг 40 минутын өмнө"Монгол Улсын төрийн аль ч байгууллага өнөөдрөөс IT программ хөгжүүлэхгүй"1 цаг 42 минутын өмнөЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ1 цаг 43 минутын өмнөБизнес эрхлэгчдэд чиглэсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгууллаа4 сар 14. 18:42Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 14. 18:40
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.