Палеонтологийн өвийг хамгаалахад музейн боловсон хүчнийг чадавхжуулна


4-р сарын 7
16 цаг 18 минут

Палеонтологийн өвийг хамгаалахад музейн боловсон хүчнийг чадавхжуулнаБайгалийн шинжлэх ухааны үндэсний музейн захирал доктор Н.Манчук, Монголын Динозавр судлалын хүрээлэнгийн үүсгэн байгуулагч доктор М.Болорцэцэг нар хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын палеонтологийн ховор олдворуудыг дэлхий нийтэд сурталчлах, музейн стандартыг олон улсын түвшинд хүргэх, ялангуяа музейн мэргэжилтнүүдийг чадавхжуулах үндсэн зорилготой аж.

Хамтын ажиллагааны гол чиглэлүүд:

  • Боловсон хүчнийг чадавхжуулах: Музейн куратор, тайлбарлагч болон сан хөмрөгчдийг палеонтологийн олдвортой харилцах, тэдгээрийг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлах, сэргээн засварлах арга зүйд сургах тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.
  • Эрдэм шинжилгээ, судалгаа: Үлэг гүрвэлийн олдворуудыг судлах, шинээр бүртгэх, тэдгээрийн түүхэн ач холбогдлыг тодорхойлоход хоёр байгууллага эрдэм шинжилгээний баг бүрдүүлж ажиллана.
  • Олон нийтийн боловсрол: Хүүхэд, залуучуудад зориулсан байгалийн түүх, шинжлэх ухааны  боловсролын хөтөлбөрүүдийг хамтран боловсруулж, виртуал болон интерактив хөтөлбөрийг музейн боловсролын хөтөлбөрт нэвтрүүлнэ.

Эх сурвалж: Байгалийн түүхийн музей

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үндэстний ой санамжийг бататгах үйлсэд түүхийн багш нар манлайлах учиртайг онцлов35 минут 59 секундын өмнөАрдчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилов40 минут 56 секундын өмнөЗ.Энхболд нарын шүүх хурал 3 дахь өдрөө үргэлжилж байна41 минут 45 секундын өмнөЯармагийн гүүр орчимд усны чанар сайн үзүүлэлттэй гарчээ43 минут 5 секундын өмнө1 сая долларын үнэтэй Пикассогийн зургийг 100 еврогоор хожжээ44 минут 13 секундын өмнө"ОХУ Хятадын эрчим хүчний хомсдолыг нөхөх боломжтой"44 минут 52 секундын өмнөДэлхийн газрын тосны нийлүүлэлт огцом буурсан байна51 минут 20 секундын өмнөЭрүүл мэндийн салбарынхны цалинг энэ онд дөрвөн удаа нэмнэ51 минут 49 секундын өмнө"Монгол Улсын төрийн аль ч байгууллага өнөөдрөөс IT программ хөгжүүлэхгүй"53 минут 10 секундын өмнөЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ54 минут 46 секундын өмнөБизнес эрхлэгчдэд чиглэсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгууллаа4 сар 14. 18:42Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 14. 18:40
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.