М.Нарантуяа-Нара: Ёс зүйн дэд хороо троллуудын хүсэлтээр хуралдах гэж байгаа нь харамсалтай


4-р сарын 7
16 цаг 16 минут

М.Нарантуяа-Нара: Ёс зүйн дэд хороо троллуудын хүсэлтээр хуралдах гэж байгаа нь харамсалтайУИХ-ын Ёс зүйн дэд хорооны хурал 10:00 цагт товлогдсон. Хурлаар тус дэд хороонд 2026 оны нэгдүгээр улиралд ирсэн өргөдөл гомдлыг хэлэлцэх байсан юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбоотой 48 өргөдөл гомдол иржээ.

УИХ-ын гишүүн Нарантуяа-Нара "Троллуудын хүсэлтээр УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдах гэж байна. Намайг олон нийтийн сүлжээгээр бусдыг доромжилж нэр төрд халдсан, төрийн албаны нэр хүндийг унагаасан, өсвөр насны залууст сөрөг үлгэр дуурайл үзүүлсэн, УИХ-ын гишүүний нэр хүнд, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бизнесийн байгууллагын бараа бүтээгдэхүүнийг сурталчилсан зэрэг агуулгатай гомдлууд ирсэн байна. Эдгээр 48 гомдлыг өөр өөр хүмүүс ирүүлсэн боловч үг үсэг, цэг, таслал нь яг ижилхэн байгаа юм.

Мөн эдгээр гомдлыг хараад үзэхэд, хүний өмнөөс гомдогсод маш олон байна.Тухайн хүн нь гомдоогүй байхад тэр хүний өмнөөс гомдогсод ирж өөрийгөө батлах байх гэж бодож байна. Тэгэхээр троллуудын хүсэлтээр Ёс зүйн дэд хороо хуралдах гэж байна. Ганцхан Нарантуяа Нараг авч хэлэлцэж байгаад нь Ёс зүйн дэд хороо байх ёстой эсэхэд эргэлзэхэд хүргэж байна" гэв. 

 
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үндэстний ой санамжийг бататгах үйлсэд түүхийн багш нар манлайлах учиртайг онцлов1 цаг 41 минутын өмнөАрдчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилов1 цаг 46 минутын өмнөЗ.Энхболд нарын шүүх хурал 3 дахь өдрөө үргэлжилж байна1 цаг 47 минутын өмнөЯармагийн гүүр орчимд усны чанар сайн үзүүлэлттэй гарчээ1 цаг 48 минутын өмнө1 сая долларын үнэтэй Пикассогийн зургийг 100 еврогоор хожжээ1 цаг 50 минутын өмнө"ОХУ Хятадын эрчим хүчний хомсдолыг нөхөх боломжтой"1 цаг 50 минутын өмнөДэлхийн газрын тосны нийлүүлэлт огцом буурсан байна1 цаг 57 минутын өмнөЭрүүл мэндийн салбарынхны цалинг энэ онд дөрвөн удаа нэмнэ1 цаг 57 минутын өмнө"Монгол Улсын төрийн аль ч байгууллага өнөөдрөөс IT программ хөгжүүлэхгүй"1 цаг 58 минутын өмнөЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ2 цагийн өмнөБизнес эрхлэгчдэд чиглэсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгууллаа4 сар 14. 18:42Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 14. 18:40
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.