Гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл шинээр олголт 3.33 хувиар буурав


4-р сарын 7
16 цаг 15 минут

 Гадаадын иргэн, харьяатын газар 2026 оны нэгдүгээр улирлын байдлаар гадаадын 12298 иргэнд визийн зөвшөөрөл, 23413 иргэнд виз олгосон байна.


Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 3508 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл шинээр олгосон бол 9945 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгажээ. Харин 5153 иргэний оршин суух зөвшөөрлийг хасжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад нийт виз олголт 47.02, оршин суух зөвшөөрлийн сунгалт 34.19, хасалт 73.85 хувиар өссөн аж. Тэгвэл шинээр оршин суух зөвшөөрөл олголт 3.33 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

2026 оны гуравдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 32983 гадаадын иргэн байна. Үүнээс хөдөлмөр эрхлэх 15337, хөрөнгө оруулах 5704, суралцах 5326, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 4193, цагаач 1757, шашны зорилгоор 133, албан хэргээр 533 гадаадын иргэн оршин сууж байгааг Гадаадын иргэн харьяатын газраас мэдээллээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 8. 16:49ОХУ-д ууланд авирч байсан 11 хүн амиа алдаж, 6 хүн сураггүй болжээ9 сар 8. 16:35Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна9 сар 8. 16:33Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Чойжин ламын сүм музейд зочиллоо9 сар 8. 16:31Өнөө шөнө Туул голын хөндий дагуу -2 градуст хүрч хөрсөн дээр цочир хүйтэрнэ9 сар 8. 16:30ХӨВСГӨЛ: БНСУ-ын Дэгү Хани Их сургуультай хамтын ажиллагааг өрнүүлнэ9 сар 8. 16:30Хятад улс хүн дүрст роботуудыг тулаанд ашиглахаар бэлтгэж байна9 сар 8. 16:29АН-ын дарга О.Цогтгэрэл ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ли Ганьжэтэй уулзлаа9 сар 8. 16:29Инфляц өдөөхгүйн тулд 150 тэрбумыг хүнсний салбарт зарцуулна9 сар 8. 16:27Нэгдүгээр ангийнхныг 10 дугаар сарын нэгэн гэхэд сурах бичгээр бүрэн хангана9 сар 7. 15:48Хойд Солонгостой холбоотой хакерууд "AI" ашиглан хортой файл тараажээ9 сар 7. 15:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.