Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ


4-р сарын 7
16 цаг 13 минут

Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээЕрөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.

Хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр танилцуулав.

А.Ариунзаяа, Дэмжихэд хэцүү, дэмжихгүй байхад хэцүү төсөл байна. Хуулийн төслөөс харахад зөвхөн жагсаалтаар сонгогдсон гишүүд ёс зүйн алдаа гаргавал эгүүлэн татна. Тойргоос сонгогдсон гишүүнийг эгүүлэн татахгүй гэж ойлгогдож байна. УИХ-ын гишүүдийг яагаад ингэж ялгаварлаж байна вэ?

А.Үйлстөгөлдөр, Энэ төслийг улс төрийн ямар нэг үйл явдалтой холбогдуулан санаачлаагүй. Иргэд сонгогчид намыг дугуйлдаг. Намыг хариуцлагын гадна үлдээж болохгүй. Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан. 

Э.Болормаа, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Төрийн ордонд хүн зодсон уу, яасан нэг зүйл боллоо. Энэ хууль батлагдвал Энхтүвшин гишүүнийг эгүүлэн татах уу?
УИХ-ын гишүүн Лүндэг хамгийн бага ирцтэй гишүүдийн нэг. Энэ хууль батлагдвал эгүүлэн татагдах уу?
М.Нарантуяа-Нара гишүүн нийгмийн сүлжээгээр ёс бус үг хэрэглэж лайв хийсэн гэж шүүмжилдэг. Энэ асуудал ёс зүйн ноцтой зөрчил болох уу?

А.Үйлстөгөлдөр, Ёсзүйн дүрэм гэж бий. Энэ дүрмийг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүний ёс зүйн зөрчил, ёс зүйн ноцтой зөрчил гэж юу болохыг өөрөө тодорхойлно. Ерөнхийлөгч УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй. Зарим гишүүдийн асуудлыг та хэлж байна. Та бүхэн ёс зүйн зөрчлийн асуудлыг өөрсдөө томъёолно. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үндэстний ой санамжийг бататгах үйлсэд түүхийн багш нар манлайлах учиртайг онцлов10 минут 35 секундын өмнөАрдчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилов15 минут 32 секундын өмнөЗ.Энхболд нарын шүүх хурал 3 дахь өдрөө үргэлжилж байна16 минут 21 секундын өмнөЯармагийн гүүр орчимд усны чанар сайн үзүүлэлттэй гарчээ17 минут 41 секундын өмнө1 сая долларын үнэтэй Пикассогийн зургийг 100 еврогоор хожжээ18 минут 49 секундын өмнө"ОХУ Хятадын эрчим хүчний хомсдолыг нөхөх боломжтой"19 минут 28 секундын өмнөДэлхийн газрын тосны нийлүүлэлт огцом буурсан байна25 минут 56 секундын өмнөЭрүүл мэндийн салбарынхны цалинг энэ онд дөрвөн удаа нэмнэ26 минут 25 секундын өмнө"Монгол Улсын төрийн аль ч байгууллага өнөөдрөөс IT программ хөгжүүлэхгүй"27 минут 46 секундын өмнөЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ29 минут 22 секундын өмнөБизнес эрхлэгчдэд чиглэсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгууллаа4 сар 14. 18:42Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 14. 18:40
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.