Хулгайн зөрчил дөрөв дахин өссөн байна


4-р сарын 6
14 цаг 51 минут

Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 2,075,502 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.9 хувиар өссөнийг Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээлэв. 

Бүртгэгдсэн нийт зөрчлийн

  • 88.8 хувь нь нийслэлд,
  • 12.2 хувь нь орон нутагт үйлдэгджээ.

Үүнээс 99.5 хувийг цагдаагийн байгууллага, 0.5 хувийг Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар, Онцгой байдлын газар зэрэг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалган шийдвэрлэсэн байна. 

2026 оны I улирлын байдлаар зөрчил гаргасан 1,971,456 хүн, 81,861 хуулийн этгээдэд нийт 45.5 тэрбум төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ. 

Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад нийт 6,988 хүнд эрх хязгаарлах арга хэмжээ авснаас 5,861 хүнийг саатуулах, 120 хүнээс баримт бичгийг хураан авах, долоон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох эрх хязгаарлах арга хэмжээг авчээ.

Зөрчлийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 22.2 тэрбум төгрөгийн хохирол учирч 6.6 тэрбум төгрөгийн хохирлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн байна.

Зонхилон үйлдэгдсэн зөрчлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 1.5 дахин, танхайрах зөрчил хоёр дахин, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 19.2 хувиар, хулгайлах зөрчил дөрөв дахин өссөн байна. 

Харин олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 38.9 хувиар, хүний биед халдах зөрчил 10 хувиар, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 3.6 хувиар, хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 36.9 хувиар тус тус буурчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 8. 16:49ОХУ-д ууланд авирч байсан 11 хүн амиа алдаж, 6 хүн сураггүй болжээ9 сар 8. 16:35Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна9 сар 8. 16:33Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Чойжин ламын сүм музейд зочиллоо9 сар 8. 16:31Өнөө шөнө Туул голын хөндий дагуу -2 градуст хүрч хөрсөн дээр цочир хүйтэрнэ9 сар 8. 16:30ХӨВСГӨЛ: БНСУ-ын Дэгү Хани Их сургуультай хамтын ажиллагааг өрнүүлнэ9 сар 8. 16:30Хятад улс хүн дүрст роботуудыг тулаанд ашиглахаар бэлтгэж байна9 сар 8. 16:29АН-ын дарга О.Цогтгэрэл ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ли Ганьжэтэй уулзлаа9 сар 8. 16:29Инфляц өдөөхгүйн тулд 150 тэрбумыг хүнсний салбарт зарцуулна9 сар 8. 16:27Нэгдүгээр ангийнхныг 10 дугаар сарын нэгэн гэхэд сурах бичгээр бүрэн хангана9 сар 7. 15:48Хойд Солонгостой холбоотой хакерууд "AI" ашиглан хортой файл тараажээ9 сар 7. 15:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.